ДӨРВӨН УЛИРЛЫН АМИН ЧАНАР by Мичид Гялбаа on Scribd
Тэнгэр оршихуй, Сансар огторгуй, Орчлон ертөнц, Хорвоо дэлхийгээр бүхэлд нь аялж бүгдийг танин мэдэцгээе.
ТАНИН МЭДЭХҮЙ
МЭДДЭГТ МЭРГЭН ЦООХОР, МЭДДЭГГҮЙД ЭРЭЭН ЦООХОР
вторник, 30 апреля 2019 г.
ДЭЛХИЙ СӨНӨХ ҮҮ? ЯАГААД
ОРЧЛОНГИЙН ЧИНАД НУУЫН ТАЙЛАЛ СУДРААС
Алт нь энэхэн нартад дэлхий ээжийнх нь амийг нь хамгаалан байж, амийг нь тогтоон байдаг эрдэнэсүүд билээ. Дэлхий ээжийн чинь хүй их ертөнц, хүмүүн олон зонг чинь хүртэл хамгаалан байдаг. Хөрст алтан дэлхийд чинь хүртэл хүмүүн олон үрсийн амь юуг хамгаалан оршдог юм. Энэхэн нартын үрс та нар яагаад ингэж богинохон насалж, энэхэн хорвоогоо үдээд байна вэ? - Янз бүрийн өвчнөөр л их өөд болж байна. - Хэ хэ, өвчин гээчийг нь та нар хүртээ юу? Үрс та нар түмэн овог отгоороо хар муу бүхнийг өөрсдөө үйлдчихээд, “хасбу” тамгаа эргэхийг нь болиулчихаад, хомхой шунаг сэтгэлээрээ эл нартдаа тэр бүх өвчин, зовлон гээчээ дуудаа биз дээ. Үрс та нар нэгдэн байж л энэхэн алтаа хамгаалан байх учиртай билээ. Яах гэж бид энэхэн нартыг чинь хамгаалах үрсийг (лус, савдаг, бөө, улаач нарыг хэлж байна) нь байлгаад байгаа юм бэ? Энэ их эрдэнэсийг чинь харь хүмүүст алдахгүйг хичээж л байлгаад байгаа бус уу? Та нар алтан судлуудаа үгүй болгоод чих, гар, хүзүүндээ зүүгээд байвал нүд, шүд, мэлмий, сэвлэг бүхнээсээ л үгүй хийж байна гэж ух. - Биедээ зүүхээр үү? - Байгаль ээжээсээ аваад байхаар. - Биедээ зүүх нь харш биш биз дээ? - Хортойхон зүйл нь оршихтой. Түмэн олон үрсийн хор юу нь гүйж, шунал юу нь оршихтой. - Нүдний хор, сэтгэлийн хор, хүслийн хор гүйгээд үү? - Ай даа. Дэнсийг нь дааж дийлэхгүй зүйлээ зүүгээд байвал энэхэн нартдаа хийх үйлс нь бас багахан оршихтой. - Байгаль дахь алтаа аваад байхаар төмөр амархан зэвэрч, хад чулуу үйрэн бутардаг гэж та нээгэн удаа айлдаж байсан. Алт агаарт байгаа давсыг хөрс рүү татаж, шингээж, урвал явуулж байдаг уу? Хөрсөнд байх алт хомсдохоор энэ үйл явц удааширч, агаар дахь давсны агууламж ихэсч байна уу? Давстай ус төмрийг амархан зэврээдэг болохоор үр нь агаар дахь давсны агууламж ихэсдэг юм болов уу гэж бодсон юм. Цаашаа ургуулаад ярьвал олон олон өвчин дэлгэрч, ясны сийрэгжилт, хорт хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаа нь үүнтэй холбоотой байх уу. - Оршихтой, оршихтой. - Өнөө цагт хорт хавдартай, хоргүй хавдартай хүмүүс олшроод байгаа. Хавдрын эсүүд давсаар хооллодог гэдэг. Тэгэхээр бид хоолондоо давс хэрэглэж байна. Бид хоол хүнснээс гадна агаараас уушигаараа, арьсныхаа нүх сүвээр бас нэмэлт давс авч байгаа юм байна. Тэгвэл бид ийм их давсыг биедээ хуримтлуулаад, тэгээд хөдөлгөөнгүй байгаад байхаар бодисын солилцоо муу явагдаж, энэ давсууд дотор эрхтнүүд, үеүүд дээр ихээр хуримтлагдана биз дээ? Тэгээд энэ цагийн хүмүүс хөдөлгөөний хомсдолтой учир биед нь эрчмийн сүлэлдлэгээ, шингэний сэлгэлт муу явагдаад давсууд нь хавдар, шохойжилт үүсэх нөхцөл болж байна гэж би ойлгоод байгаа. - Оршихтой. Балчирхан үрсэд энэ цагт таньж, мэдэхгүй олон өвчнүүд дэлгэрсэн биз дээ? - Тэгсэн. Та энэ цагийн үрсдээ билгийн ухаанаа энэ өвчнүүдтэй нь холбож сайн хэлж өгөөрэй. - Алтаа ухаад байвал ахуйт төрөө гээнэ гэдгийн учиг нь энэ. Ахуйт төрөө балчир үрс нь дэмнэн байх учигтай бус уу? Атал балчир үрс нь үгүй болчихвол ахуйт төр нь орших уу? - Ахуйт төрөө боддоггүй ч ядаж эрүүл мэндээ бодох байх. Тэгэхээр та эрүүл мэндтэй нь холбоод энд байгаа ийм зүйлийг авахаар алд бие чинь тийм өвчнөөр өвдөөд байгаа юм гэж хэлж өгөөрэй. - Балчир үрс та нар газрын судал дахь энэхэн алтаа аваад байвал наад зах нь дэлхий ээж чинь үрс та нарын алдхан биеэр чинь шоглож эхэлдэг юм. Энэ нартдаа та үрсийг түмэн хавраар оршоож дийлсэн юм чинь, амийг чинь таслан оршоохгүй байж дийлэх учиг бас бий шүү дээ. Балчир үрс бүрт алтан, амин босоо голч чинь оршин байдаг. Тэр босоо голчид энэ үрсийн түмэн их харыг дарах чадал нь оршдог юм. Тэр л босоо орших сэрэхүй нь энэ цагт хэвтээ орших шунал болж дээ. Хэвтээ орших шуналаасаа болоод үрс алд биесээ гэмтээж, бэртээж, эд эрхтнээ өвчлүүлж байна. Ах дүү овог отгийнхны чинь алд биест, адаг сүүлд нь өөрт чинь хүртэл мэдрүүлдэг юм. Балчир үрс та нар алтаа ухаад байвал амиа алдаад л байна гээд ухацгаа. Дэлхийгээ хайрлах ухаанаараа арвин үйлсийг хийгээд байвал түмэн хаврыг элээх нь энүүхэнд оршино доо. (урт насална гэж байна) - Алт эрдэнэс бүхэн заягдсан тэр л газартаа оршин байх учигтай. Тэгж гэмээнэ дэлхийн бөмбөрцгийн зарим нутгуудад, зарим чулуулагт хомс байдаг эрчмүүдээ огторгуй ертөнцөөс, нар, сарнаас ирэх эрчмүүдээр нөхөн хүрдээрээ дамжуулан татан буулгаж газрын эрчим, хэмээ тэнцүүлэн байдаг. Хэрэв алтыг нь авчихвал тэр газрын эрчим нь дутаж, хүмүүс нь элдэв өвчнөөр өвдөх бас нэгэн шалтгаан болдог. Алт амьтай, алтны эзэд энэ дэлхийд төдийгүй, бас ертөнц, тэнгэртээ байдаг, алтыг нь авчихаар манаж хамгаалж байдаг газрын эзэд нь догшрон уурлаж тэр үрсийг хөөрхөн шоглодог гэдгийг нь та бас хэлж өгөөрэй. - Түмэн олон үрсийг түгшээн байх энэ цагийн хавдар бүхэн алтны их уурхайгаас ирэх, алтны түмэн олон эздээс чинь ирэх хатуу бэрх “шоглоомууд”, нэхлүүд нь юм шүү. Балчир үрст нэгээхэн үгийг л айлдъя даа. Балчир үрс та нар Хийсэн үйлсийнхээ дэнсийг Дийлнээ гэвэл үйлсээ хийцгээ Дийлж чадамгүй бол одоохон больцгоо Түмэнтэй олон хавруудаар Төвшин орших эл нартыг минь Өнөө хаврууд шиг өвтгөн уйлуулах үрс Дэлхий эжийд минь арвинтай орших болжээ Балчир үрсийн алд биед хэрэгтэй Рашаан, цус, судас бүхэн шиг чинь Харлаг лусаараа мануултай Хуйман олон их эзэдтэй Хөрст алтан дэлхий эжийд минь Энэ л бүх үрс нь бас хэрэгтэй байна. - Та үрс нэгээхэн хэсгийг авахад гэмгүй гэж тунгааж байвал энэхэн нартын үрс мунхаг гэдгээ ард олондоо харуулан буйгаа ухацгаа. Өнгөрсөн хоёр хавартайгаас эхэлж алтны их эздийн хуралдайгаар алтыг нь аван байгаа, харь улсад гээн буй, энэ нартаасаа сорон буй үрсийн айл ухааныг нь үгүй болгоно хэмээн шийдсэн дээ. Тийм учир балчир үрс та нар үрийнхээ үр, үрийнхээ үрсийн үрд хар муугаа хүртээлгүй, хар мууг авчралгүй энэ нартдаа орштугай. Унтаа байгаа чонын өөдөөс та нар дайрч дийлэх үү? Балчир үрс та нар хилэнтэй тэр чоныг сэрээгээд, уурлуулаад байна. Үрс та нарт гэж айлдахад Тэнгэртэй тэрсэлдсэн үрс зүгээр хоцордоггүй л юм даа, Тийрэнтэй нөхцсөн үрс зүгээр нэг оршдоггүй л юм даа. - Оюутолгойн алт зэсийн ордыг ухаад байвал дэлхийн эргэлт өөрчлөгдөж, сүйрэл болно гэж буурлууд айлдаад байгаа шүү дээ. Та тэр тухайд бас дахин энд хэлж өгөөрэй. - Хэрвээ энэ судлын нэгээхэн хэсгийг авчих л юм бол ихэнх хүмүүсийн эрчим алга болно. Тэр их эрчмүүд алга болохоор дэлхийд утаа тортог ихэсч, дэлхий чинь нар, сар руугаа хэт ойртох, эсвэл хэт холдсоноор дэлхий тойрог замаасаа гарч, өөрийн мэдрэлгүй хүн шиг явах болно. - Тэгж явж байгаад аль нэг солиртой очиж мөргөлдөх юм байна л даа. - Тэгээд л энэ дэлхий сүйрч алга болно. Энэ дэлхийг бүтэн байлгахын тулд л бид энэ эрчмийн холбоог буулгаж, онгод бид олноороо бууж ирж байгаа юм. Бүх зүйл бие биетэйгээ холбоотой гэдгийг л ойлгох хэрэгтэй. Хэрвээ хөрсөндөө алт нь үгүй болчихвол түүнээс ялгардаг сайн эрчим бас л алга болдог. Орчлонгийн чинад нууцын тайлал, 2014 он. Дэмчийн өргөө.
Подписаться на:
Сообщения (Atom)