ӨМНӨХ ҮГ
Эрхэм уншигч Монгол түмэн
та бүхний гар дээр “Буган бичиг-2” судар хүрч дэлгэгдэн буй билэг ерөөл
зохирсон энэ сайхан өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Бумаар тоологдох
цаг хугацааны туршид өрнөсөн их үйл хэрэг буурал түүхийн шарласан хуудаснаа
бичигдэн үлдсэн нь арвин хэдий ч энэ цагийн бичиг үсэг үүсэхээс өмнөх үеийн их
үйл хэргийн товчоон хөрст алтан дэлхий ээжийн элгэнд батад хадгалагдан халгиа
цалгиат цагийн уртыг туулан өдгөө хүрсэн хатуу бөгөөд хувиршгүй чин үнэнийг
буурал өвгөд дээдсийн хад чулуунд сийлэн үлдээсэн Буган их бичгүүд тодхон
илтгэн байнам. Хүн төрөлхтөн түүхийнхээ явцад өөрийн хүсэл сэтгэл, бодол оюун,
амжилт ололтыг бичиг соёлоороо дамнуулан илэрхийлэн үлдээсэн нь арвин. Атал бидний
өвгөд дээдэс бичиг үсэг үүсэхээс өмнөх цаг үеүүдийнхээ үүх түүх, хатуу
ширүүнийг даван туулсан амьдрал тэмцэл, тухайн үеийн сэтгэхүй, ухамсрын онцлог
бүхнийг хад чулуунд сийлсэн олон бичгүүддээ, тэр дундаа Буган их бичгүүддээ
шингээн дүрслэн үлдээсэн ажгуу.
Өнөө цагт оройдоо хүрсэн
хэмээн хүн төрөлхтөний бахдан хэлэлцэх аргын ухаан буюу шинжлэх ухааны
аргачлал, багаж зэвсэг далдын буюу билгийн их орон зайг шинжлэн судлахад
нэгэнтээ хүчин мөхөс болох нь илтэд байнам. Тэгвэл бидний далдын хэмээн
хөөрөлддөг билгийн их ертөнцийн эрчим, мэдээллийн агуу их орон зайг эрт цагийн
өвгөд дээдэс хэрхэн чөлөөтэй эзэмдэж, орчин байсны тод илрэл болон Буган их
бичгүүд хадгалагдан үлджээ. Ийн хэлэхийн учиг нь “үг бүр нь эрдэм, үсэг бүр нь
эрдэнэ” хайхамшигт босоо Монгол бичгийн маань эх болсон Буган их бичгүүдэд
дүрслэгдэн өгүүлэгдэн буй дүр дүрслэл бүхэн нь асар нарийн бөгөөд тодорхой
өгүүлэмжтэй, өндөр түвшний уялдаа холбоо бүхий мэдээллийг агуулан буйд оршино.
Байгаль дэлхий ээж маань
түмэн их эрчим, буман их мэдээллийн орон зай билээ. Байгаль ээждээ хэдий ойр
байнав, тэр хэмжээгээр хүмүүний сэрэл мэдрэмж, сэрэхүй мэдрэхүй өндөрсдөг
учигтай. Монголчуудын гэгээрэл, өвөг дээдсийн маань оройгүй их эрдэм соёл,
нүүдэлч түмний сэтгэхүй ухамсар чухамхүү байгаль эхээ танин мэдэж, хайрлан
хамгаалснаас эхтэй билээ. Гэвч дөрвөн хананы дунд өөрсдийгөө хашин, төмөр
хүлгээр явдал суудлаа хязгаарлахын хирээр бидний сэрэл мэдрэмж, сэтгэхүй
ухамсар хазаарлагдан мохсон үнэнтэй.
Хүмүүн төрөлхтөн бүгдээр
сүүлийн 100-150 жилийн хугацаанд хөгжлийн өндөр түвшинд хүрснээ гайхан
шагшралдах авч энэ бүхэн зөвхөн техник технологийн дэвшил төдий бөгөөд харин
сэтгэхүй болоод ухамсрын орон зай дахь ахиц дэвшил нь төдийлөн арвитай бус
байгааг хүлээн зөвшөөрөөд эхэлсэн буй.
Бурхан багшийн өдгөөгөөс
даруй 2500 жилийн өмнө үлдээсэн хүмүүний гэгээрлийн тухай сургааль эдүгээ хүчин
төгөлдөр хэвээр байгаа нь үүний баттай нотолгоо мөнөөс мөн. Хэрвээ хүн
төрөлхтөн бид үнэхээр хөгжсөн аваас энэхүү сургаалийн мөн чанарыг хэдийнээ
эзэмдэн үүнээс илүү дээд түвшний сургааль номлол, онол, сэтгэхүй, ухамсрыг
эрэлхийлэн байх ёстой бус уу. Олонд илүү түгсэн, түмэнд илүү танигдсанаар нь
Бурхан багшийн сургаалиар жишээ авсныг болгооно биз ээ. Гэвч нөгөө талдаа гуниг
харуусал хургахын учир нь бид хүн төрөлхтөнд гайхагдсан агуу их түүхтэй, агуу
их өвгөд дээдэстэй атал тэднийхээ үүх түүх, нүүдэл суудал, ухаарал сэхээрэл,
ГЭГЭЭРЛИЙГ мэддэггүй, мэддэггүйнхээ хэрээр тоодоггүй, тэнэгийн дотор
амгалангийн үлгэрээр өдгөө хүрсэнд байнам.
Дээдэс өвгөд маань бидэнд
“Амьтай бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй” хэмээн сургасан. Энэхүү амь, сүнс,
эзэн хэмээх ойлголтуудын цаана энэ цагийнхаар эрчим, хэм хэмнэл, давтамж,
долгион, мэдээлэл хэмээх утгууд оршдог нь өдгөө ил болсон. Бид үг амьтай агаад
асар их эрчмийг агуулан, тээн байдгийг саяхнаас хагас дутуу ухааран буй. Тэгвэл
өвгөд дээдсийн маань Монгол түмний өнөд оршихуйн дархлаа болгон өртөөлөн
үлдээсэн өв их соёл, ёс заншил, бичиг соёл, цаашлаад энэ бүхний эх болсон”Буган
их бичгүүд”-ийн цэг, зураас бүхэн утгатай, амьтай, эзэнтэй, эрчимтэй бөгөөд
асар их мэдээллийг тээн оршиж байдаг аж. Бүхэлд нь багцлан харваас Буган бичиг
нь тэртээ цагийн өвгөдийн ухаарал, сэхээрэл, гэгээрэл, сэтгэхүй, ухамсар,
урлахуй бүтээхүй, үйлдэхүй, авъяас чадвар, хүч тэнхээ, зориг хатуужил, амьдрал
тэмцэл бүхнийг агуулсан гайхамшигт багц судрууд билээ. Хэрвээ бид дээдэс
өвгөдийн тэр л эрчимлэг их орон зайд нэвтрэн, тэдэнтэй холбогдон энэ бүх
бичгүүдийг тайлан унших аваас орон зай, цаг хугацааг туулан ирсэн үүх түүх,
мэдлэг мэдээллийн арвин их сан хөмрөгтэй холбогдон оршихуй, онохуй, хамаарахуй,
хариуцахуй, дэвшихүй, нүүхүй, гэгээрэхүйн онол мэдлэгийг агуулсан зузаан зузаан
судруудын хайхамшигт хуудсуудаар аялах болно.
Орон зайн хэмжээс хил хязгаар, хаяагүйг
Орчил зүйн ай гадагш дотогш хярхаггүйг
Орчлон их хорвоо нэгэн цогц болохыг
Оршин буй бүхэн нэгэн багц болохыг
Орчил зүйн ай гадагш дотогш хярхаггүйг
Орчлон их хорвоо нэгэн цогц болохыг
Оршин буй бүхэн нэгэн багц болохыг
Байгаль дэлхий эжий эмх цэгц төгөлдрийг
Байлгаж оршоосон бүхэн эрэмбэ дараалал төгсийг
Нүүдэл, суудал бүхэн нь орчлонгийн жамд зохицолтойг
Нэүрит улирал бүхэн Тэнгэр өөд дэвшихүйг
Байлгаж оршоосон бүхэн эрэмбэ дараалал төгсийг
Нүүдэл, суудал бүхэн нь орчлонгийн жамд зохицолтойг
Нэүрит улирал бүхэн Тэнгэр өөд дэвшихүйг
Эрт, эдүгээ, ирээдүйг гурамсалж холбосон ухамсрыг
Элсэн ширхэгийг доторлосон эгэлгүй дээд сэтгэхүйг
Энэ бүхнийг өртөөлөгч эх хэл хайхамшгийг
Эгнэгт мөнхөд оршихуйн эргэлзээгүй дархлаа мөнийг
Элсэн ширхэгийг доторлосон эгэлгүй дээд сэтгэхүйг
Энэ бүхнийг өртөөлөгч эх хэл хайхамшгийг
Эгнэгт мөнхөд оршихуйн эргэлзээгүй дархлаа мөнийг
Хад чулуунд сийлсэн Буган бичгүүд дэлгэнэм зэ
Хөх Тэнгэрт нүдэллэсэн Дээдэс өвгөд чимээлнэм зэ
Ертөнцийн жамаас язгуурт хэл, сэтгэхүй, ухамсрыг
Ёс, заншлаар өртөөлсөн Буган бичгүүд илтгэнэм зэ
Хөх Тэнгэрт нүдэллэсэн Дээдэс өвгөд чимээлнэм зэ
Ертөнцийн жамаас язгуурт хэл, сэтгэхүй, ухамсрыг
Ёс, заншлаар өртөөлсөн Буган бичгүүд илтгэнэм зэ
С.
Хатанбаатар. 2018/05/08
Комментариев нет:
Отправить комментарий