ТАНИН МЭДЭХҮЙ

МЭДДЭГТ МЭРГЭН ЦООХОР, МЭДДЭГГҮЙД ЭРЭЭН ЦООХОР

МОНГОЛ МАЦГИЙН 12 ГАРАГ

Энэхүү мацгийг хаврын дунд сарын шинийн 15-ны өдөр эхэлнэ. Мацаг барих хугацаанд мах, идээ шүүс, хурц амттай хоол хүнс, ундаа, төрөл бүрийн амтлагч хэрэглэх цээртэй.
Мацгийн эхний 3 гараг:
Өглөө: 
-       Махан биеийн цэвэрлэгээ хийнэ. Үүнд:
        Арц, гангатай бүлээн рашаанд орно.
        Тэгээд хүв хүйтэн рашаанд орж махан биеэ сэргээнэ.
        Дараа нь эмийн ургамлын хандтай рашаанаар махан биеэ амрааж булхана.
-       2 тагш шар сүүг залгилахгүй аажуухан ууна.
-       30 хором хэртэй махан биеэрээ сайн хөдөлж хөлсөө гаргана. 
-  Ясны шөлөнд бага зэргийн бор, шар буудайг арвайтай хутган болгож, зутан хийж иднэ.Саримсаар амталж болно. Мөн хар перец, хужир бага зэрэг хийнэ. Энэ зутанг бага үд хүртэл хүртэж болно. Энэ бүхний дүнд элэг цөсны буртаг гадагшилна.
Өдөр:
Ходоодоо цэвэрлэхийн тулд тараг хоормогийн аль нэгийг өлдөх бүртээ иднэ. Тараг болоод хоормогтоо 1 тагшид 3 ширхэг байхаар тооцож хар чавга хийж хүртэнэ.
Үдэш:
Үдшээр махан бие багахан чилээрхнэ. Нойрондоо бөөрөө цэвэрлэхийн тулд бүлээн бигнүүр самбайгаар хоёр бөөрөндөө жин тавьж, бага зэргийн хужиртай 3 тагш бүлээн рашааныг нэг амьсгаагаар шахуу ахиухан хүртэж, махан биеэ сайн хөдөлгөж, бөөрний хоруудыг тууна. 
Энэ өдрүүдэд өлсөх, өлбөрөх, өлдөх үедээ ааруул цагаан идээ хуруудыг рашаанд дэвтээн хүртэнэ. Энэ бүхний дүнд энэ 3 хоногт элэг, цөс, ходоод, уушги, бөөр цэвэрлэгдэнэ. Цус цэвэрлэх явцыг сайжруулахын тулд ааруул цагаан идээ дэвтээсэн ундаа рашаанаа буцалгаж, дотор нь алим хэрчиж хийж уух ба бага зэргийн хужир нэмж болно. Энэ ундааг өдөржингөө арвин ихээр хүртвэл сайн.
Мацгийн 4. 5 дахь гараг:
Энэ өдрүүдэд махан биеийн идээ ундааны эрхтнүүдийг \хоол боловсруулах\ дэмнэх учиртай.
Өглөө, бага үд:
2 алганы хонхорт багтах хэмжээний элгийг багахан хужиртай чанаж, болгож иднэ. Завсарт нь тараг хүртэнэ.
Өдөр:
Гүзээг буудай арвай хоёрын аль нэгтэй хамт чанаж, хуурч иднэ. \шарахгүй гэсэн үг\. Хуургаа багахан сонгино, брокколигоор амтална.
Үдэш:
Өргөст хэмх, улаан лооль, брокколи, жижиг толгойтой мөөгийг чанасан бор буудайтай хуурч болгож ид. Энэ өдрүүдэд махан бие ядруухан байвал рашаан болоод далай цагаан ахиухан хүртээрэй.
Мацгийн 6, 7 дахь гараг:
Махан биеийнхээ булчирхайнуудыг тэтгэх учиртай. Дотоод шүүрлийн болоод тунгалгийн бүх булчирхай энд багтана.
Өглөө:
Исгэлэн шар буюу лимоныг рашаанд хийж хүртэнэ.
Өдөр:
Аньс, нэрс, чацаргана гурвыг нийлүүлэн шүүсийг нь гаргаж ууна. Ямар нэгэн арвай, буудай дундуур нь огт хүртэхгүй.
Орой:
Бөөрний шөл ууна. Үүний тулд бөөрийг хөндлөн хэрчиж, гүзээтэй хамт чанаад дотор нь шар буудайг хөц буудайтай хамт хийж чанаж иднэ. Энэ өдөр мах, шүүс, хурц нясуун идээ ундаа хүртэх цээртэй.
Мацгийн 8 дахь гараг:  
Энэ өдөр бол хужир сойх учиртай гараг байна.
Өглөө:
Борви тойгны шөл ууна.
Өдөр, орой:
Нарийхан хэрчсэн тахианы махыг бор \урвалжин\ буудай, хөц буудайтай хамт чанаж, улаан лооль, хүрэн манжингаар амталж иднэ. \хамт чанана\. Хужир огт хүртэхгүй, рашаан сайн хүртэнэ.
Мацгийн 9, 10 дахь гараг:
Цагаан гаргууд байна.
Өглөө:
Өлөн ходоод дээрээ сүү ууна.
Өдөр:
Тараг хүртэнэ.
Орой:
Цагаан идээ иднэ.
Үдэш:
Тараг, сүүг ар араас нь шууд хүртэнэ.
Мацгийн 11 дэх гараг:
Бие махбодыг тэтгэх, тэнхээжүүлэх гаргууд байна.
Өглөө:
3 тагш шар сүү ууж, махан биеэ сайн хөдөлгөнө. Дараа нь хужир, амтлагчгүй ямар нэгэн шөлийг уу. Махтай шөл бол махаа бага хийх хэрэгтэй.
Өдөр:
Мөн ижил ийм шөлөө хүртэнэ.
Орой:
Сүүлтэй, гурван төрлийн буудай \цагаан, шар, бор\ хольсон цайг чанаж ууж махан биеэ тэнхээжүүлнэ.
Мацгийн 12 дахь гараг:
Ердийн хоол хүнсээ хүртэж эхэлнэ. Цагаан идээгээ ахиухан хүртэж, махаа багасган хүртэж бай. Хужраа ч мөн багасгах хэрэгтэй. Мацгийн өдрүүдэд ааруул, хурууд, цагаан идээтэй рашаан хүртэж байхаа мартуузай.

Комментариев нет: