ТАНИН МЭДЭХҮЙ

МЭДДЭГТ МЭРГЭН ЦООХОР, МЭДДЭГГҮЙД ЭРЭЭН ЦООХОР

понедельник, 11 октября 2021 г.


Энэ дэлхийд амьдарч байгаа хүн бид одот тэнгэр, сансар огторгуй, далд ертөнтэй маш олон аргаар холбогдож байдаг. Жишээ нь. улаач болох, сахиус залах, бясалгал хийх, йог хийх, залбирал үйлдэх, тэмдэгт ашиглах, бөө гэгээн тархиар холбогдох, оюун бодлын болон тарнийн хүчээр холбогдох гэх мэтчилэн олон арга бий. Эдгээрийн нэг нь ХОВС бөгөөд маш хүчтэй арга юм.

Хүн бүгд сүнстэй гэдгээ мэддэг болсны зэрэгцээ сүнсээ цэвэр ариун, тэнхлүүн байлгах ёстой гэдгээ ухаарч эхэлж байна. Мөн бүгд л мэдрэмж сайтай, зөнтэй, мэлмийтэй, болж өгвөл муугүй увдистай шидтэй болохыг хүсдэг болж байгаа нь сайн хэрэг. Энэ бол маш зөв хандлага. Махан бие нь 5 мэдрэхүйтэй шиг сүнс ч мөн нүдтэй, чихтэй, амтай, сонортой, хүртэхүйтэй бөгөөд далд ертөнцөөс, чинадаас авсан хэл чимээ, мэдээллээ эзэндээ үргэлж л дамжуулж байдаг.
Ховсын тусламжтайгаар хүн бүр далд ертөнцтэй холбогдож, өөрийн зөн билгээ сайжруулж, махан биедээ хэрэгтэй эрчмүүдийг байгаль дэлхий, од эрхсээс хурааж, сүнсээрээ дамжуулан чинад оршихуйтай, сүнсний ертөнцтэй, уг гарвал, удам угсааныхаа өвгөдтэй, харь гаригийнхантай холбогдож, танин мэдэхүй, авьяас билиг, уран зөгнөл, чинад мэдлэг, дээд оюуны сангаас хүртэх боломжтой байдаг.
Улаачийн тамга, бурхдын тамга, бөө тархины тамга, сахиусын тамга гэдэг шиг маш олон хүмүүс ховсын тамгатай байдаг ба ховсод орж тамгаа идэвхжүүлснээр далд ертөнцийн холбоос нь сайжирч, зөн нь нээгдэж, сүнснийх нь хүч чадал нэмэгддэг юм.
Бидний хэн нь ч махан биеийнхээ хувьд сул дорой биетэй, өвчин ээрсэн, сохор доголон байхыг хүсдэггүй шиг сүнс ч мөн эзэн нь зөнгүй, хүчгүй, шидгүй, билиг авьяасгүй байхыг хүсдэггүй.
Хүн та бид энэ дэлхийд махан биеийнхээ тусламжтайгаар мөнхийн гэгддэг сүнсэн биеэ л хөгжүүлэх гэж, эрдэмд боловсрох гэж, гэгээрэлд ойртох гэж ирсэн.
Сайн багшийн тусламжтайгаар та бүхэн богинохон хугацаанд ховсоор дамжуулан зөн билигтэн, оюунтан, эрдэмтэн, гоц авъяастан, магадгүй шидтэн ч болох боломжтой.
Ховс хүний тархинд асар богинохон хугацаанд чинад эрчмүүдийг буулгаж, тархийг засаж, хүчжүүлж өгдөг ба тархины, сэтгэцийн, оюуны хомсдлын, хөгжлийн бэрхшээлийн маш олон өвчнүүдийг ховсоор л эмчилдэг. Ховсоор удмын хараалаас эхлээд бүх төрлийн заслыг хийж болдог.
Монгол өвгөд дээдсээс үеийн үед өвлөгдөж, өртөөлөгдөж ирсэн гайхамшигтай эрдмүүдийн нэг бол яах аргагүй ховс юм. Ховсын цаана тэнгэрийн асар том хүч байдаг. Хүн бүхэн тэнгэртэйгээ, угсаа гарвалтайгаа холбогдож, сэрж, сэхээрч байгаа энэ цаг үед та ч бас боломжийг бүү алдаарай.
Өөрийн ховс сургалтын 09 сарын 24-ны ээлжид элсэлт авч байна.
Утас: 80604096, 80774161, 99991355

Комментариев нет: