- Зарим хүнийг ховсдохоор хаа нэг газар нь янгинах, өвдөх, хамар нь загатнах, нүд нь аргах гэх мэт зүйлс байнга тохиолдоод, ажиглагдаад байх юм. Энэ ямар учиртайг хэлж өгнө үү? - Хэн нэгэн хүний урьдах төрлийн сүнсгэл биеийн цоож нь тайлагдаагүй үед ховсонд ороход давтамжит ямарваа нэгэн үйл хэрэг илэрдэг. Тэгэхээр тэргүүлэн ховсдохоос урьдаар урд төрлийн цоож болоод энэ насны цоож байна уу, үгүй юу гэдгийг олох хэрэгтэй. Тэрийг нь зөвхөн өөрийн хүчээр нь урд төрөл эсвэл одоогийн энэ төрлийн хэзээ цоожлогдсон цаг мөчлөгт нь очоод яг ямар үйл хэргийг буруу дүүргэснээс улбаалан ийн байгааг мэдэж тайлна. Энэ нь тэргүүний үйл хэрэг. Мөн ховсонд ороход зарим үрс шууд дугжран унтдаг. Унтагч биетэй үрс хэмээн эрдмийн хичээл дээр нь зааж байсан. Түүний цаана яг юу байгаа учраас унтаад байна вэ? гэхээр унтагч биетэй хэмээн хэлж байгаа үрсийн Бөө гэгээн тархины эрчим хүлээн авах үүдэн их хатавч /оройн хүрдүүд/ нээгдээгүй байгаа учир унтчихдаг. Түүнийг ховсын хүчээр нээсэн үед тэдгээр үрс ийм зүйл байна, тэгж байна, ингэж байна, тийм ийм хэмээн сайн хэлдэг. - Унтагч үрсийн махан биеийн Бөө гэгээн тархины /оюун бодлын хүч/ хатавчийг хэрхэн нээх вэ? - Махан биед буун ирэх эрчим мэдээллийн их судал сувгуудыг өвгөдөөс нь, өөрийн билиг /сүнсэн/ биеийн хүчээс нь мөн өөрийн арга /махан/ биеийн хүчээс хэмээн гурван биеийн хүчийг нэг дор тэр хатавчаар оруулж авдаг. Энэ гурван биеийн хүчийг авах хэм нь бага болчихсон байгаад л хаагдчихсан буюу, хатавч нээгдээгүй байна гээд байгаа юм. Бөө гэгээн тархийг тэтгэх Хөх ягаан болоод Хөх улаан туяатай хоёр төрлийн эрчим байдаг. Энэ хоёр эрчим зөвхөн Дээд тэнгэрт байх Алтан гадас одноос зүүн тийш хоёр өргөөний цаана байдаг. Тэр од үрсэд үзэгдэхгүй. Хэт авианы дурангаар ч үзэгдэхгүй. Тэр бол алсын чанадын гараг. Маш бүдгээр л үрсэд хаа нэгхэн үзэгдэнэ. Сөнөсөн гариг ч бус, од ч бус зөвхөн оршиж байдаг оршихуй. - Мананцар хэлбэрээр харагдах уу? - Мананцар хэлбэрээр харагдана. Сүүмэлзсэн туяа төдий үзэгдэнэ. Энэ хоёр эрчим зөвхөн энэ оршихуйгаас ирж байдаг. Ховсдогч үрс “Чанадын хөх ягаан туяа хүмүүний энэ биед буун ирээрэй, нэг, хоёр, гурав” хэмээхэд буугаад ирнэ. Үүний дараа Бөө гэгээн тархины бага байгаа эрчим томорч, тархины идэвхжилт нь нэмэгдсэний улмаас өнөөх үр мэдээллүүдийг өөртөө хүлээн авч эхэлнэ. - Ховсонд орсон хүнийг би хэд хэдэн аргаар цэвэрлэж байна. Гэхдээ мэдээж өөр олон аргууд байгаа байх. Та энэ тал дээр үрдээ зөвлөгөө өгнө үү. - 1. Ховсын үеэр заслыг хийхдээ зөвхөн буурлуудаа дуудахаас гадна араг ясан хэлхээтэй зүүлт хажуудаа амилуулж зэхээд “Бүх хар муу бүхнийг залгин өөртөө хураан аваарай” хэмээнэ. 2. Ховсын буурлууд өөрсдөө ховсонд оруулахаас урьдаар тухайн үрийг цэвэрлэж болдог. Ховсын эхлэл хэсэгт цэвэрлэгээ явагддаг. Үүний дараа анагаан эмчлэх хэсэгт тэр хүмүүнийг эмчилж байгаагаа мэдрүүлж болно. 3. Энэ хоёроос гадна гурав дахь арга бол Дайчин өвгөдөөр цэвэрлүүлж болно. 4. Дөрөв дэх арга бол тухайн үрийг гүн ховсонд орсон үед Бух ноён тэнгэрээр цэвэрлүүлж болно. Бух ноён тэнгэрийн үүдэн цэвэрлэгчид буюу энэ тэнгэрийн хамгийн бага үйлстэй цэвэрлэхүйн үйл хэрэг дүүргэдэг өвгөд энэ үйлд гаргуун. - Зарим хүн амархан ховсонд орох юм, Гэтэл зарим нь огт ховсонд орохгүй юм. Яагаад ийм ялгаатай байна вэ? - Ховсдуулж байгаа хүмүүсийг 3 төрлийн биед хуваана. 1. Мэдрэхүйн бие буюу ховсдуулсныхаа дараа шууд үзэн харж хэлж чаддаг хүмүүс. Бодлоороо, мэлмийгээрээ, махан биеэрээ ч мэдэрнэ. 2. Ховсын үйл хэрэг дүүргэдэггүй бие гэж байна. Ховсонд гүн автан түүнээсээ гарч чаддаггүй биетэй үрс ч бий. 3. Аажмаар олон давтан хийж байж мэдэрдэг, шинэ мэдрэхүйн хүчээ ховсын хүчээр олж авдаг үрс бас байна. - Акашийн товчоо олон газар байдаг уу? Монголд лав хэд хэдэн газарт байна. - Өвгөд бид Их мэдээллийн ертөнц гэж нэрлэж ирсэн. Энд хүмүүсийн өдөр бүр хийж байгаа үйлдлээс гарах бүх эрчмүүд бодлын эрчим, үгийн эрчим, үйлдлийн эрчим гээд бүгд дээшээ явна. Дээрээ очоод мэдээллийн эмх цэгц, дараа, улбаандаа шилжин өөрчлөгдөөд буцаж хөрстөд бууж ирнэ. Энэ нь хөрстийн доод хэсгүүдэд хадгалагдан нуугдаж болно. Эсвэл дээд ертөнцдөө хадгалагдаж болно. Их мэдээллийн ертөнц рүү орж чадах хаалгууд энд тэнд оршино. Тэр олон хаалгуудаар орохоороо бүгд Их мэдээллийн ертөнц рүү орно. Эдгээр хаалгууд нь хоорондоо холбоотой байна. - Сансрын буюу одот орчлонгийн Их мэдээллийн товчоон хаана байдаг вэ? - Орчлон ертөнцийн мэдээлэл нь сүүн зам дотроо нэг байдаг. Хар нүх, Цагаан нүх, Хөх нүх гээд гурван нүхний тэг дунд нь байдаг. Энэ дунд байгаагийн учир нь Хар болоод устгах, Цагаан болоод бий болгох, Хөх болоод билиг /сүнсэн/ биеийн хүчийг тэтгэх хэмээн гурван оршихуйдын дотор орж, гарч байгаа бүх мэдээллүүдийг хадгалдаг. Энэ нь ямар нэгэн ай оршихуй биш зөвхөн эрчмэн /сүнслэг/ оршихуй юм. Нар сар гэдэгтэй адил үзэгдэхгүй. - Сүнсний үүслийн тухай асууя? Сүнсийг хэд хэдэн гаригт, одон гэрт, дэлхийд ч бас бүтээдэг юм байна гэж ойлгосон. Энэ зөв үү? - Зөв. Оддын бөөгнөрлийг одон гэр гэнэ. Хөхдэй мэргэн од гэвэл зөвхөн нэг од юм. Бөртэ чоно од гэж түүний дотор байгаа нэгэн одыг хэлнэ. Хөхдэй мэргэн одон гэр бол энэ оддын бөөгнөрлийг хэлж байна. Хөхдэй мэргэн одон гэр, Хоо марал одон гэр, Бөртэ чоно одон гэр гэж байна. Бөртэ чоно од бол зөвхөн эр сүнсгэл бие болоод эр амин чанараа тэтгэнэ. Амьтдын эр араатанлаг чанар, ургамлын үржихүйн чанар, хөрс шороо чулуу гол мөрний эр эрчмэн чанар эдгээрийг бүгдийг нь агуулна. Хоо марал одон гэр буюу Эрвээхэй одон гэрт байрлах одод бол хүмүүний хатан чанар, ан амьтадын эмэгчин чанар, ургамлын үр боловсрох чадвар чадал хүчийг, гол мөрөнд үржих арвидах, хөрс шороонд хуваагдах олшрох хүч чадваруудыг өөртөө агуулдаг. Дотроо бас хуваагдана. Эрвээхэй одон гэрт Зөнгийн од гэж байдаг. Энэ од нь хатан хүний, эх хүний үрээ гэх зөнг тэтгэдэг. Нэг хатан хүн бүрэлдэж байхад энэ зөнг түүнд буулгадаг. Зөн гэдэг нь эрчим, мэдээлэл гэхээсээ илүүтэй чадвар юм. Энэ одны дараагийн үйл хэрэг нь зарим хатад үрээ сайн мэдэрдэг байхад зарим нь үрээ сайн мэдэрдэггүй. Энэ нь Зөнгийн одноос буун ирэх эрчмийн хүчний нөлөөн дор хэр байгааг илтгэнэ. Мэдрэхгүй байгаа нь энэ эрчмийг хүлээж авах чадвар нь бага байна гэсэн үг. Эх хүний Зөнгийн од нь дэлхий бусад орны хатад, жишээ нь: хар арьстан үрсэд Эрвээхэй одон гэрийн зарим тусгал үзэгдэхгүй. Хар арьстан хүмүүс аль оддоосоо ирсэн тэр одныхоо эмэгчин, эм чанар, хатан чанарыг тэтгэж байдаг одод, одон гэрүүдээс энэ чадварыг авдаг. Хөхдэй мэргэн, Хоо марал оддын эрчим хөх Монголын Бөртэ чоно, Хоо марлаас улбаатай хэмээн ярьж дээдлээд байгаа нь хоорондоо утга нэг юм. Хөх Монголд мэндэлж байгаа хатад болоод ноёдын сүнс болоод анх бүрэлдсэн амьт оршихуй нь энэ хоёр одон гэр юм. Хар арьстан болоод бусад үрсийн ивээлт, тэднийг тэтгэн тэжээж байгаа одод гэж бас бий. - Хөх суу одны тухай асууя. Энэ одноос энэ дэлхийд тусгай зарлигтай, онцгой даалгавартай аугаа сүнсүүд ирж төрдөг гэдэг. - Хөх суу од бол Дэлхий эжий дээр орших бүх амиудын эх үүслийг тавьдаг буюу Амин тэнгэрийн одон гэр юм. Амийн амин чанарын одон гэр гэвэл илүүтэй ойлгогдох байх. - Алтан ургийн талаар та жаахан тодруулж хэлж өгнө үү? - Хорвоо дэлхий дээр таван төрлийн ураг байдаг. 1. Мэндлэх заяагүй амьгүй ураг. Энэ нь эхийн алтан саванд ураг нь бий болсон ч мэндэлж чаддаггүй амьгүй ураг. Энэ нь Ургийн ертөнцийн бас нэгэн хэсэгт хуваагддаг. 2. Алтан ураг. Оройн дээд оддын хүч буюу далд хүч, ухамсрын оройн дээдийг танин мэдсэн удам угсааны үрсийг Алтан урагт хамааруулдаг. 3. Цагаан урагтангууд. Цагаан урагтангууд нь нарт хорвоод мэндлээд ихэс дээдэс язгуурын дээд хүчийг олж дөнгөхгүй, буурай ухаантай үрс юм. 4. Гоц чадвар, гоц гойд, гоц шинжийн ураг буюу Гоц ураг. Үүнд зөвхөн нэг зүйлийн дээд чадварыг танин мэдээд энэ нартад мэндлүүлэх чадвартай үрс багтана. Нэг гаргүй, нэг нүд нь том нөгөөх нь жижиг, эрхтний өөрчлөлттэй ургийг бас Гоц урагт багтаана. 5. Эгэл жирийн ураг. Нарт хорвоо дэлхий дээр шинээр мэндэлж байгаа үрсийг хэлнэ. Сүнсгэл бие нь шинээр бүрэлдээд, урьд хожид хэзээ ч төрөөгүй шинэ сүнсгэл бие аван төрж байгаа үрсийг багтаана. Эдгээр ургууд хоорондоо сүлэлдэж байж шинэ овог отог үүсч, шинэ үр мэндэлж байдаг. Алтан ураг хэмээхийн давуу тал гэж байна. Учир нь үнэхээр Алтан ургийн удам угсааны үр мөн бол зөвхөн дээд оройн хүчийг суралцаж чадна. Хэрэв эгэл жирийн ураг, гоц ураг хоёрын дундаас мэндэлсэн ургийн удам угсаа байвал Алтан ургийн үрсийн хүрч байгаа оройн дээд эрчим мэдээллийн түвшингийн өндөрт хүрдэггүй. Бага эрчим бууна. Эдгээр 5 ургийн сүнсүүд өөр, өөрсдийн түвшингүүдэд бүрэлдэнэ. - Амьгүй ургийн сүнс бол нэг болоод хоёр дугаар түвшний эрчмийн орон зайд үүснэ. - Ийм ураг байх хэрэгтэй юм уу? - Амьгүй ураг байх шаардлагатай. Нарт хорвоод үрсэд хатуу сануулга, нэхээс, төлөөс, үйлийн үр зэргийг мэдрүүлэх гэж байдаг. Мөн энэ цагийн хатдын үрээ авхуулах буюу амь тасалж байгаа ургууд дотор амьгүй ураг байдаг. - Алтан ургийнхны сүнсний хөгжлийн хэмжээст хэдээс эхэлдэг вэ? - Алтан ургийн сүнс нь 68-аас 108-ын хоорондох бүх хэмжээст дотор үүсч бий болно. - Гоц ургийнхан хэд дүгээр хэмжээстэд бий болох вэ? - Гоц ургийн сүнсэд өөрсдийн гэсэн эрчмийн түвшин байдаггүй. Яг энэ түвшнээс үүссэн гэж хэлж болдоггүй. Гоц ураг бол юуны ч гоц байж болно. Бодол оюуны гоц гэвэл 41-р түвшинд үүснэ. Үг хэлийн уран цэцний гоц гэвэл 79–р түвшинд үүснэ гэх мэт. - Цагаан ургийн сүнс тэгвэл хэддүгээр түвшин хүртэл хөгжих вэ? Манай багш /орос/ одоогоор бидэнд Дээрээс хэлж өгснөөр сүнсний хэмжээст 50-р түвшин хүртэл байдаг гэж хэлсэн. Гэтэл өвгөд та нар 108 хэмжээст бий гэж хэлдэг. - Цагаан ургийн сүнс 50-р түвшнээс дээш гарч чаддаггүй. 50–аас доош түвшний хэмжээстэд сүнс нь бий болно. Эгэл жирийн ураг бол хорвоо дэлхий дээр бий болж болно. Мөн 42-оос доош хэмжээстүүд дотор бий болно. - Хүн энэ дэлхийд хэдэн удаа төрдөг вэ? Тодорхой тоо байна уу? - Хүмүүн нартад хэдэн удаа төрдөг вэ гэдэг нь аль сүнсийг нь хэлж байгаагаас хамаарна. Амин сүнс байвал хэд хэдэнтээ мэндэлж болно. Бусад 4 сүнс байвал хийсэн үйл, дүүргэсэн бүхий л үйлсийг дэнсэлж байж хэд мэндлэхийг шийддэг. Дэнсэд орно гэсэн үг. Зөвхөн дэлхий дээр мэндэлж байгаа сүнсүүдийн дахин төрөх боломжтой тоо бол хамгийн ихдээ 12 удаа төрж болно. Энэ дотроо зөвхөн Хөх Монгол дотор байвал тоо нь ихэснэ, зарим үрс дээр багасна. Ихсэх, багасах нь нарт хорвоод ямар үйл дүүргэснээс л хамаарна. Нарт хорвоод мэндэлсэн учигт үйлээ зөвөөр олоод, таниад, дүүргээд, танихгүй дүүргэсэн ч тохиолдол бий, зорьсон үйлээ дүүргэсэн л бол энэ сүнс дахин мэндлэхгүй дээшээ явна. Өвс ногоо ургамал хүртэл нарт хорвоод зорилготой төрдөг. Тэр зорилгот үйлээ дүүргэсэн бол дараагийн төрөлд очно. Өвс ургамлын дараагийн төрөл нь богино настай улирлын амьтад байдаг. Улирлын амьтдаас цааш хугацаа нь ихэссээр байгаад араатан, өнө удаан амьдрах боломжтой амьтан болдог. Ингэж явсаар байгаад хүн төрөлд төрдөг. Үргэлжлэл бий.
Тэнгэр оршихуй, Сансар огторгуй, Орчлон ертөнц, Хорвоо дэлхийгээр бүхэлд нь аялж бүгдийг танин мэдэцгээе.
ТАНИН МЭДЭХҮЙ
МЭДДЭГТ МЭРГЭН ЦООХОР, МЭДДЭГГҮЙД ЭРЭЭН ЦООХОР
четверг, 23 мая 2019 г.
ЦООЖ, АКАШИЙН ТОВЧООН, АЛТАН УРАГ, СҮНСНИЙ ХЭМЖЭЭСТ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий