ҮЛЭГ ГҮРВЭЛҮҮД ОДОО Ч ДЭЛХИЙ ДЭЭР БИЙ
Өнөөдөр бид та нарт нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэх гэж байна. Бид хүмүүс юуг сонирхож, ямар мэдээлэл авахыг хүсч байгаа талаар нэлээн судалгаа хийж ярилцлагад бэлддэг. Бидний өнөөдрийн авах мэдээлэлд аялагч Любовь Орлова, замчлагч Орлов Михайл, Дээд онгод \1-р Петр хаан\ нар оролцоно.
Та бидэнд хэдэн жилийн өмнө манай дэлхийд үлэг гүрвэлүүд амьдарч байсан, тэд хэр олуулаа байсан тухай хэлж өгөөч.
Үлэг гүрвэл бол манай гаригийн хөгжлийн тодорхой үе шатанд амьдарч байсан нэгэн зүйлийн хэвлээр явагч хөхтөн амьтан. Эдгээр хэвлээр явагчид нь ойролцоогоор 60-70 сая жилийн өмнө амьдарч байсан ан амьтны төлөөлөгч юм. Энэ бол ондоо эрин, ондоо галав байлаа. Хүмүүс бид эдгээр амьтадтай нэгэн цаг үед амьдарч байгаагүй. Тэд харамсалтай нь гэх үү, аз болоход гэх үү юутай ч дэлхий гэдэг гаригийг хаанчилж, захирч байсан амьтад. Ер нь дэлхий тэр үед өөр бүтэц зориулалттай байсан ба хэдэн арван сая төрөл зүйлийн үлэг гүрвэлүүд дэлхий дээр нэлээн урт хугацааны турш амьдарч, үржиж олширсон. Эдгээр сайхан амьтадтай хүн бид тааралдаж, өөрсдийн гярхай нүдээр харж байгаагүй болохоор тэднийг байхгүй болсон гэж боддог. Атал энэ бол тун ч сонирхол татсан, судалж мөшгиж хариулт өгөх ёстой сэдэв юм шүү.
Хүмүүс үлэг гүрвэлийг яаж дүрслээд байна вэ?
Энэ тухайд археологчид эрдэмтдийн олж мэдсэн зүйлсийн 60 хувь нь үнэнд нийцэж байгаа ч зарим нэг зүйлсийг судлах боломж тэдэнд огт алга. Жишээ нь: үлэг гүрвэлүүд бүгд мөхсөн үү, эсвэл оршин байгаа юу гэдгийг мэдэх боломж тэдэнд алга байна.
Та энэ асуултанд юу гэж хариулах вэ?
Би тийм гэж хариулна. Та нарын нэрлэж заншсанаар үлэг гүрвэл буюу эдгээр хэвлээр явагчид мөлхөгчдийн амьдарч байсан эрин галавт ямар зүйл болсон талаар олон янзын таамгууд дэвшүүлсэн байдаг. Зарим нь тэднийг мөхөж үгүй болсон гэж байхад зарим нь хүн төрөлхтөн тэдэнтэй нэгэн цаг үед зэрэгцэн оршиж байсан гэх жишээтэй. Үлэг гүрвэлүүд хүн төрөлхтөнтэй хамт амьдарч байсан байж болох ч хэн ч энэ тухай мэдээгүй, мэдэхгүй байж болно. Магадгүй тэд эрт нэгэн цагт байсан дүр төрхөөсөө өөрчлөгдсөн байж болох ч тэдэнд ДНХ нь байж л байгаа шүү дээ. Та нар амьд бүхэн үхэж үрэгддэг гэж бодоод байна уу? 100 хувиас багадаа 3 хувь нь амьд үлддэг юм. Тэгэхээр 97 хувь нь үрэгдсэн байлаа гэхэд 3 хувь нь хаа нэгтэй байж л таарна. Хаана ч юм тэд амьд үлдэж, хувьсөн өөрчлөгдөж, нөхөн үржиж, дасан зохицож, ондоошиж үлдсэн л байгаа. Энэ 3 хувь нь та нартай хамт энэ дэлхийд байхгүй гэж бодож байна уу? Та нар их хол эндүүрч байна. Тэд байгаа. Эрт нэгэн цагт байсантайгаа зарим нэгэн шинж төрхөөрөө адилхан хэвээр байгаа, ДНХ-нь ч бас хэвээр үлдсэн бий.
Тэгвэл хүн төрөлхтөн тэдний шинэ төрөл зүйлийг илрүүлэх юм байна, тийм үү?
Хүн төрөлхтөн илрүүлж чадахааргүй тийм олон төрөл болсон байгаа. Усны доор, усан дотор, далайд, тэнгист юу, юу байгааг, ямар амьтад оршиж буйг та нар огт мэдэхгүй байна. Энэ гариг дээр оршиж байгаа бүхнийг хүн төрөлхтөн бүгдийг нь олж илрүүлэх боломжгүй, тэгж чадах ч үгүй. Энэ бол боломжгүй зүйл. Тэдний хувьд нууц зүйлс, үл мэдэгдэх зүйлс энэ дэлхийд байсаар байх болно. Хэрвээ хүмүүс үлэг гүрвэлийг олбол тэднийг циркийн алиалагч болгож, торонд хорьсноор тэд үхэж үрэгдэнэ. Манай гаригийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан эртний гэгдэх эдгээр амьтад энэ дэлхийд яг л хүн та бидэн шиг эсэн мэнд оршиж байдаг. Гэхдээ тэднийг хүн төрөлхтөн олох ёсгүй бөгөөд олох аваас түүнийг үгүй хийж устгана.
Ойлголоо. Эрт урьд цагаас энэ дэлхийд бидэнтэй хамт үе улиран ирсэн өөр амьтад бий юу?
Үнэн хэрэгтээ олон төрлийн хэвлээр явагчид, агаарт нисдэг далавчтангууд, усны доор амьдрагч амьтад өнөөдрийг хүртэл энэ гариг дээр оршиж байгаа нь үнэн бодьтой зүйл. Хүний нүдэнд үзэгдэхгүй, харагдахгүй байхаар бүтээгдсэн бүхнийг хүн та үзэх гээд, харах гээд зүтгэлэхийн хэрэггүй гэсэн хэлц үг байдаг. Учир нь хүн гэдэг адгууслаг амьтан тэднийг устгаад үгүй хийчих учраас тэднийг харж чадахгүй байхаар заяасан юм. Хүн өөрийгөө устгаж байдаг, үүний хамтаар бусдыг ч мөн устгаж байдаг тийм л бодгаль учир та нарт маш олон зүйлс хаалттай байдаг. Та нар маш олон зүйлийг харж чаддаг ч үгүй, таньж мэдээ ч үгүй байгаа. Та нар харж байгаа бүхнийхээ бараг 50-хан хувь дотор л амьдарч байгаа бөгөөд энэ нь та нарт хангалттай, ийм ч байх ёстой. Хэрвээ та нарт үүнээс илүүг мэдүүлбэл тэр бүхнийг ашиглаж, хэрэглэж, өөрсдийнхөө хувийн эрх ашгийн төлөөх хорон, шунаг үйлдэлдээ зориулах болно. Байгал эхийн хүн төрөлхтнөөс нууцалж байгаа бүхнийг та нар зүгээр ч нэг харахгүй, үзэхгүй, мэдэхгүй байгаа юм биш.
Бүтээгч нарын хувьд бид одоо ч балар эртний хүн хэвээрээ байгаа байх нь ээ?
Үнэндээ бол та нарыг шоолмоор байдаг ч би та нарыг юу идэж, юу өмсөж зүүж байсан нь тодорхойгүй хамаг бие нь үсээр хучигдсан балар эртний мангдай хүмүүстэй мэдээж адилтгаж нэрлэхгүй. Та нар бол соёлт хүн төрөлхтөн, гагцхүү та нар өгөгдсөн бүхнийг устгаж сүйтгэлгүйгээр тэнцвэртэй хавээр нь хадгалж явах учиртай.
Энэ бол бидний даалгавар юм байна тийм үү?
Тийм. Авсан бүхнээ устгах биш өгөгдсөн бүхнийг хамгаалж, хөгжүүлж явах нь танай хүн төрөлхтөнд оноогдсон үүрэг. Энэ бол та нарт өгөгдөөгүй, та нарын харж чадахгүй байгаа бүхнийг нэн даруй олж олзворлож, хайж илрүүлж, даруйхан бэл бэнчинтэй болоодох гэсэн үг биш, харин ч эсрэгээрээ тэднийг олох гэсний хэрэггүй, та нарт заяагдаагүй юманд гараа дүрэх гэсний шаардлага байхгүй гэсэн л үг юм. Байгал эх та нараас тэр бүхнийг зүгээр ч нэг нууцлаагүй. Та нар өөрсдийн энэ хоёр өрөөтэй байрандаа амьдраад, интернет ашиглаад, зурагтынхаа өмнөх буйдан дээрээ суугаад, ажилдаа яваад, хоолоо олж идсэн төдийхнөөр байгаль дэлхийгээ таньж, энэ гаригаа мэдэж хэзээ ч чадахгүй, уураг тархиндаа хэзээ ч гүн бат ойлголтыг суулгаж чадахгүй, мэдэх ёсгүй олон асуултуудынхаа хариултыг хэзээ ч олж авч чадахгүй.
Ойлголоо. Та тэгвэл үлэг гүрвэлийн эрин хэрхэн устсан талаар хэлж өгнө үү. Тэдний гурван хувь нь энэ дэлхийд хэрхэн амьд үлдсэн бэ? Тэдний өндөг ямар учраас ...
Би юу асуух гэснийг чинь ойлголоо. Газар хөдлөлт, үер усны гамшгийн улмаас тэд устаж үгүй болсон. Хэрвээ бүх дэлхийг хамарсан гал түймэр болж, солир унаж, галт уулс дэлбэрсэн бол сая сая жилээр энд тэнд хөглөрч хэвтсэн, энд тэнд булагдаж дарагдсан, хөлдөж царцсан үлэг гүрвэлийн араг яснууд, өндгүүд өдгөө олдохгүй байх байсан. Тэр үед энэ бөөрөнхий гариг маш их усаар бүрхэгдэн одоо байгаагаасаа ондоо дүр төрхтэй байсан. Энэ бол аварга биетэй амьтад энэ дэлхий дээр үүсэн бий болж, оршин байсан анхны эрин галав байсан. Үүний өмнө ердийн мөхлөгчид, бүрэн гүйцэд хөгжөөгүй жижиг биетэй шавьж, жоом, та нарын харж дассан өт хорхой, ялаа шумуул төдийхөн байсан бол түүний өмнө дэлхийд одоо байгаа бүхнийг үүсгэсэн молекул бүтэцтэн буюу нян бактерүүд л байсан. Хожим нь дэлхийн хөгжлийн явцад, дэлхий дээр өөрчлөлтүүд явагдаж, усны дулаан, хүчилтөрөгч, нүүрстөрөгчийн хий өөрчлөгдөж, энэ бүхний дүнд тухайн эрин галвын амьдрал үүссэн. Энэ цаг үеийг би үлэг гүрвэлийн эрин гэж нэрлэх дуртай. Энэ бол гэрэл гэгээтэй сайхан цаг үе байсан. Дэлхийд сайхан сэтгэлтэй үлэг гүрвэлүүд дүүрэн байсан ч яг л хүн та бидэн шиг муу санаатай нь ч бас байсан. Гэхдээ тэр бүх гүрвэлүүдийг хүмүүстэй хамт нэгэн дор цуглуулбал тэд хүмүүсээс хавьгүй илүү сайхан сэтгэлтэй байх байсан гэдгийг хэлэх байна.
Үлэг гүрвэлийн галавт өнөөх урт соёотой, үсэрхэг арьстай заанууд байсан уу?
Тэд үлэг гүрвэлээс хойш байсан.
Тэгвэл хүмүүс тэднийг харсан байх нь ээ?
Харсан байлгүй яахав. Гэхдээ тэднийг яг хүмүүс гэж хэлэхэд хэцүү. Яг хүн төрөлдөө тэд тэр үед хараахан очоогүй байсан. Тэднийг юу ч гэж нэрлэмээр юм бэ дээ. Нэн эртний хүн гэх юм уу. Тэд ямар нэг юм хийж чадах юм байна гэдгээ дөнгөж ойлгож, зэр зэвсэг төдий зүйлийг хийж сурч байсан үе. Тэр үед л тэдгээр заанууд дэлхийд амьдарч байсан.
Тэд үлэг гүрвэлийн эринд ч, бидний эринд ч хүнтэй хамт оршиж байгаагүй юм байна.
Тиймээ. Чи зөв ойлгож.
Заримдаа хүмүүс ч, эрдэмтэд ч зааны олдворыг үлэг гүрвэлийн олдвортой андуурцгаадаг. Надад бол ингэх нь утгагүй санагддаг.
Танд бол тэнэг л санагдаж байгаа байх. Эрдэмтдийн хувьд тэднийг ялгах нь хэцүү байх л даа.
Юунд хэрэгтэй болохыг нь хүмүүс тэр бүр ойлгодоггүй болохоос биш дэлхийд урьд өмнө байсан, одоо байгаа зүйлсийн талаар хэрэгтэй мэдээллийг бусдад хүргэж байгаа эрдэмтдийн нөр их хөдөлмөр зүтгэлийг би үнэлж, сайшааж байдаг.
Таны өгч байгаа мэдээллийг, таны ярилцлагыг уншиж байгаа хүмүүс маш их хөгжиж байгаа гэж би боддог. Хүмүүс бидний нетэд тавьсан бичлэгт санал сэтгэгдлээ олноор бичиж, тал бүрийн мэдээлэл авч, мэдлэгтэй болж байгаадаа баярлаж, танд талархснаа илэрхийлж байгаа. Сургуульд сурч байхад химийн хичээлээр Менделеев үелэх системийг хэрхэн бүтээхээ зүүдэлж, зүүднийхээ дагуу бичсэн гэж заадаг ч хүмүүс энэ мэдээлэлд зохих ёсоор анхаарлаа хандуулалгүй зүгээр л түүх, үлгэр өөр юу ч гэдэг юм тийм байдлаар ханддаг. Гэтэл хүмүүс таны ачаар энэ бүхнийг эргэн санаж, ийм зүйлд зохих ёсны анхаарал хандуулж байх хэрэгтэйг ойлгож авч байна.
Хүмүүс өөрсдийгөө хэн болохыг таньж, эрчим гэж юу болохыг тунгааж үзнэ байх гэж би найдаж байна.
Бидний асуултанд хариулсан дээд онгоддоо баярласнаа илэрхийлээд салах ёс гүйцэтгэе. Үзэгч та бүхний сонирхсон асуултыг хүлээн авахдаа бид баяртай байх болно. Баярлалаа баяртай.

Комментариев нет:
Отправить комментарий