"Дөрвөн улирлын амин чанар" нэртэй хосгүй гайхамшигт, ховор нандин энэ судар Тэнгэр Эцгийн зарлиг дор хөрст алтан дэлхийд дөрвөн мянган жилийн өмнө анх удаа, хоёр мянган жилийн өмнө хоёр дахь удаа, энэ цагт буюу гэгээрлийн эриний босгон дээр гурав дахь удаагаа бууж байна. Энэ сударт хором, мөч, цаг, өдөр, сар гэсэн цаг хугацааны бага таван хасын эзэд, хавар, зун, намар, өвлийн улирлын эзэд, есөн есийн эзэд, туяаны эзэд хөрстөд өөрсдийн хий биеэр заларч, өнөөгийн хүн төрөлхтөн та бидэнд Огторгуй ертөнц, орчлон хорвоогийн мөнх оршихуйн жам, зүй тогтлын тухай тодорхой айлдаж өглөө.
Энэ судрын цаана Хөх Тэнгэрт "Хар зурхайн" судар далдуур давхар бууж буй бөгөөд зурхайн энэ судар бууснаар туяаны эзэд сэрж, дэлхийг бүрхсэн хар эрчмийн давхаргыг задалж, хортой хар туяануудыг устгаснаар дэлхийн озоны давхарга битүүрч бүтэн болох юм.

Комментариев нет:
Отправить комментарий