МӨНХ ОРШИХ ХҮМҮҮН ТАНАА
Амтай хэлтэй хэрнээ
Айлдаж нэгэн хэлээч
Нүдтэй мэлмийтэй хэрнээ
Нүдэлж нэгэн уншаач
Чихтэй сонортой хэрнээ
Чагнаж нэгэн болгоогооч
Зүрхтэй сэтгэлтэй хүмүүн та
Зүсэлж нэгэн мэдрээч
Айлдаж нэгэн хэлээч
Нүдтэй мэлмийтэй хэрнээ
Нүдэлж нэгэн уншаач
Чихтэй сонортой хэрнээ
Чагнаж нэгэн болгоогооч
Зүрхтэй сэтгэлтэй хүмүүн та
Зүсэлж нэгэн мэдрээч
Би уул хадан дундах бичээс
Би зуун зууныг дамнан өртөөлж ирсэн захиас
Харуусал гунигийг тээж сууна
Хадан дундаа нуугдаж байна
Хамаг бүхэндээ үрсийг харж л сууна
Би зуун зууныг дамнан өртөөлж ирсэн захиас
Харуусал гунигийг тээж сууна
Хадан дундаа нуугдаж байна
Хамаг бүхэндээ үрсийг харж л сууна
Аяглаж нэгэн амрах хүмүүн ирж
Дээгүүр, доогуур минь худал үнэн үгсийг бичих юм
Мөнх орших хүмүүн танаа хэлье
Заяасан бүхнийг минь битгий оролдооч
Замбуулин хорвоо дэлхийд
Захиасыг би өртөөлөн оршном
Дээгүүр, доогуур минь худал үнэн үгсийг бичих юм
Мөнх орших хүмүүн танаа хэлье
Заяасан бүхнийг минь битгий оролдооч
Замбуулин хорвоо дэлхийд
Захиасыг би өртөөлөн оршном
Зуун зууны наранд хатан хамгаалж
Зуурдын орчлон хорвоо дэлхийдээ
Хамаг үнэнийг нууж л сууна
Хатуу хэцүүг давж л сууна
Энэ бүхэнд минь та намайг сонсооч
Би та нарт илгээгдсэн захиас байна
Би хүмүүн танд хэдхэн үгийг дамнуулж хэлье
Зуурдын орчлон хорвоо дэлхийдээ
Хамаг үнэнийг нууж л сууна
Хатуу хэцүүг давж л сууна
Энэ бүхэнд минь та намайг сонсооч
Би та нарт илгээгдсэн захиас байна
Би хүмүүн танд хэдхэн үгийг дамнуулж хэлье
Хөрст орчлон хорвоо дэлхийд
Хүлээн суух хүсэл надад байна
Өөрийн өрлөг түүхэндээ захиас болсон би
Хүн танд "Байгал ээжээ сонсооч" гэдэг
Хүслийн дээд ганцхан үгийг хэлье
Хүлээн суух хүсэл надад байна
Өөрийн өрлөг түүхэндээ захиас болсон би
Хүн танд "Байгал ээжээ сонсооч" гэдэг
Хүслийн дээд ганцхан үгийг хэлье
Өөрийн биедээ та бүхнийг
Өлгийдөн авч явж байна шүү дээ, ээж минь
Өнөд цаг үеийн түүхэндээ
Хамаг бүхнийг чинь уучилж л сууна
Өөдгүй нэгэн занг чинь хүртэл өршөөж л байна
Байгал ээжийгээ, дэлхий ээжийгээ сонсоочээ, хүмүүсээ
Өлгийдөн авч явж байна шүү дээ, ээж минь
Өнөд цаг үеийн түүхэндээ
Хамаг бүхнийг чинь уучилж л сууна
Өөдгүй нэгэн занг чинь хүртэл өршөөж л байна
Байгал ээжийгээ, дэлхий ээжийгээ сонсоочээ, хүмүүсээ
Тэртээх холын түүхийг чамд л дуулгах гээд
Тэвчээр минь алдраад л сууж байна
Хөөрхий дөө гээд тэврээд авах сэтгэл байхгүй байна
Хөрсөн дээр минь ирээд эрхэлж тоглочихоод л явах юм
Жинтэй хэдэн үгийг жирмэн түгжээт үгсээр нь
Жаргалтай орчлонгийн хүмүүн танаа
Дуулгах гэсэн боловч та дуулсангүй ээ
Зүдэрч суунаа би

Зориод ирэхэд нь чихэнд нь шивнээд хэллээ
Сонсохгүй л юм хүн та
Хөөрөн баясаад ирэхэд нь
Хүмүүн биед нь "Байгал ээж нь амьтай шүү" гэж
Сануулах гээд хүлээгээд л суух юм
Сонсохгүй л юм хүн та
Хөөрөн баясаад ирэхэд нь
Хүмүүн биед нь "Байгал ээж нь амьтай шүү" гэж
Сануулах гээд хүлээгээд л суух юм
Өөдгүй нэгэн занг чинь уучилсан
Өгөөмөр нинжин сэтгэлт ээжийгээ
Хайрлаад нэгэн тэврээчээ, хүмүүсээ
Өрөвчхөн цайлган сэтгэлээрээ
Хайрын дээд үгсээ түүнд хэлээч
Өгөөмөр нинжин сэтгэлт ээжийгээ
Хайрлаад нэгэн тэврээчээ, хүмүүсээ
Өрөвчхөн цайлган сэтгэлээрээ
Хайрын дээд үгсээ түүнд хэлээч
Чамайг төрүүлсэн ээжээс чинь илүү
Өтөл болсон буурал нэгэн ээж чинь
Өвөр дээрээ суулгаад тоглож байсан
Тэр л гэрэлт ээжээс чинь илүү үнэтэй ээж
Өтөл болсон буурал нэгэн ээж чинь
Өвөр дээрээ суулгаад тоглож байсан
Тэр л гэрэлт ээжээс чинь илүү үнэтэй ээж
Замбуулин хорвоод байгаа хүмүүн танаа
Захиаст хэдхэн үгээ би ийн хэлье
Хан буурал хорвоод байхдаа санаж яваарай
Хайрлаж, өршөөх нь дэлхий ээжээс чинь өөр хэн ч үгүй ээ
Хүмүүний орчлонд хүсэл бүхнийг чинь биелүүлдэг
Хатуу бэрх өвгөдүүд нь хүртэл түүнийг хайрлаж байна

Өөрийнхөө бие дээр чамайг суулгаад
Хүссэн бүгдийг чинь хийлгэх л юм
Өөрийн биеэ тогтоож байгаа
Үнэтэй хэдэн эрдэнэсээ ч харамгүй өгөх л юм
Хариуд нь та нар юу хийж байна вэ вэ
Хүссэн бүгдийг чинь хийлгэх л юм
Өөрийн биеэ тогтоож байгаа
Үнэтэй хэдэн эрдэнэсээ ч харамгүй өгөх л юм
Хариуд нь та нар юу хийж байна вэ вэ
Эргүүлээд нэг булаад өгөөч ухсан нүхээ
Энэ бие дээр нь хатган суурилуулсан
Элдэв эд бүхнээ аваад өгөөч
Сайн сайхан бүхнийг хийж чаддаггүй юм гэхэд
Саар зүйлсийг битгий хийгээч хүмүүн таниас би гуйя.
Энэ бие дээр нь хатган суурилуулсан
Элдэв эд бүхнээ аваад өгөөч
Сайн сайхан бүхнийг хийж чаддаггүй юм гэхэд
Саар зүйлсийг битгий хийгээч хүмүүн таниас би гуйя.
Алтай таван богд уулын нэгэн буган бичгийн тайлал. Тэнгэр заяат Буган бичиг судраас.
Комментариев нет:
Отправить комментарий