ТАНИН МЭДЭХҮЙ

МЭДДЭГТ МЭРГЭН ЦООХОР, МЭДДЭГГҮЙД ЭРЭЭН ЦООХОР

ТЭНГЭР ЗАЯАТ БУГАН БИЧИГ I БОТЬ

СУДРЫН ТАЙЛГА
Буган эздийн айлдвар, айлтгал
Ухаан төгс суу мэдлэг
Долоон давааг давж
Долоон харыг гэтэлгэж
Зовлонт бүхнийг засаж, жаяглаж
Замбуулин хөрстөд нэгэнтээ буулаа
Алтан сайхан өлгийдөө
Аргадуулж нэгэнтээ буулаа
Алаг энэ нартад буган эздүүд
Сүр хүчээ харуулж нэг заларлаа
Хүмүүн нартын ухаан бүхэн тэлэгдэж
Уужим сэтгэлтэй үрс бүхэн үйлсээ дүүргэж
Хөрст алтан дэлхийд
"ТЭНГЭР ЗАЯАТ БУГАН БИЧИГ" хэмээх
Алтан судар нэгэнтээ дэлгэгдлээ
Тэнгэр Эцгийн алтан пайзаар
Тэнгэр Эцгийн алтан зарлигаар
Хөрст алтан дэлхийнхээ энгэрт
Хэдэн арван гариг дотроо багтаж нэг буулаа
Хугацаа нэгэнтээ өнгөрснийг санаж байна уу
Үйлс нэгэнтээ ухарсныг мэдэж байна уу
Тэнгэрийн зарлиг зөрчигдвөл хатуу гэдгийг
Долоон давааг давуулж үрсэд мэдрүүллээ
Арга билгийн суу билиг
Хөрстөд хадан цохион дээрээ сийлэгдэж
Тэнгэрийн алтан аялгуу хөг бүхэн
Алтан уулс дотроо бөхлөгдөж
Гариг гаригийн замбуулинд
Гай бүхнийг гэтэлгэж
Ундуу үйлс бүхнийг тэгшилж
Ухааны алтан замыг даллан буулаа
Гурван мянгаар тоологдох
Эзэн бугууд нэгэнтээ сэрж
Гучин мянгаар тоологдох
Эзэн дээдсүүд хөрстөд заларч
Аугаа үйлсийг амин чанараа болгож
Учигт үгсийг судраа болгон хөрстөд дэлгэж
Тэнгэрийн мэдлэгийг хөрстөд залж
Түүхийн ухааныг эргүүлэн сөхөж
Түмэн олон балчир үрсэд
ТЭНГЭР ЗАЯАТ БУГАН БИЧИГ
Тэргээ хөллөж заларлаа
Түүхээ сөхөж буулаа
Амиараа хүртэл хаагаад гарах
Оюунаараа хүртэл өмөөрөөд зогсох
Тэнгэр Эцгийн "АЛТАН ГЭРЭГЭ"
Хөрст замбуулинд бууж байна
Үе үеийн мэдлэг суу ухаадууд
Энэ л сударт амиа шигтгэж оршихсугай
Арван мянган дайчдаа дуудъя
Дөчин мянган эрсээ даллая
Дөрвөн давхар хамгаалалтаа буулгая
Дөрвөн галвыг дамнасан ч
Амь нь орших эздээ буулгая
Алаг дэлхийн үрсүүд сэрсүгэй
Этүгэ үеийн гомдол жатгууд арилсугай
Өнө мөнхийн түүхийн хасууд эргэлдсүгэй
Өршөөлт нэгэн амь энэ хөрстөд дэлгэгдсүгэй
Хүрд бүхнийг хасаараа хамгаалж
Дүрээрээ мөнхөлж, тамгаараа сийлж
Түмэн учгийг үрсэд өвлүүлж ирсэн энэ судрыг
Оюунтан мэргэд, ихэс дээдэсийн удамт үрс
Оюундаа, мэлмийдээ нэг хүртсүгэй
Тэнгэр заяаг баганадсан өвгөд бүхэн
Өнөө гаригаас эхэлж үрс бүхэндээ дамнуул
Тэнгэрийн алтан судар амиа дэлгэж буулаа
Түмэн олон харыг гэтэлгэн байж буулаа
Уухай дуугаа өргөж буулаа
Уужим энэ нартад
Үнэн үгээ дэлгэж алтан судар
Тэнгэр Эцгийн алтан тамгаар тамгалагдаж
Хөрстөд дэлгэгдсэнийг сонордуулсугай
Тэнгэр ээжийн аялгуу бүхэн шингэж
Тив дэлхийн үрс бүхэнд
Дуулдахаар нэгэнтээ айлдсугай
Мэлмийдээ тольдоод мэргэлээд нэг өнгөрдөггүй юм
Тэнгэрийн алтан энэ бичээсийг
Өвгөдийн алтан амийг цогцлоосон амьд бичгийг
Хөрстөд үрс бүхэнд буган дүрээр нь сэрээж байна
СОНОРДОХСУГАЙ, АЮУТУГАЙ, МЭДЭРТҮГЭЙ
МЭЛМИЙ НЬ БАТ ОРШИХСУГАЙ.
ХҮН ГҮРНИЙ ХААН МҮНЗҮК. 2017-02-24
Image may contain: indoor

Комментариев нет: