Гэрэл гийсэн эрдмийн өргөөнд
Гал нэгэн ноцоож суунам
Гэмтэй буруу хар мууг дарах
Үрс балчруудаа сургаж суунам
Гал нэгэн ноцоож суунам
Гэмтэй буруу хар мууг дарах
Үрс балчруудаа сургаж суунам
Өнөө цагийн хэн нь ч бай сонорд
Үрсээ би өмгөөлж айлдъя
Үрсээ би өмгөөлж
Уушиг зүрхээ би дэлгэе
Оюун бодол тархиараа дамнуулж
Үг болгон үрсэд хүргэе
Үрсээ би өмгөөлж айлдъя
Үрсээ би өмгөөлж
Уушиг зүрхээ би дэлгэе
Оюун бодол тархиараа дамнуулж
Үг болгон үрсэд хүргэе
1. Эрхийн чинээ биетэй
Эгэл нэгэн улаачтай
Өнөө цагтаа үзэгдэх дүр нь балчир ч
Хийж бүтээсэн зүйлс нь олонтой
Үрс та бүхэн хараад
Гайхаж инээж мэлрэх үеүд
Олонтой таарах буй за
Эгэл нэгэн улаачтай
Өнөө цагтаа үзэгдэх дүр нь балчир ч
Хийж бүтээсэн зүйлс нь олонтой
Үрс та бүхэн хараад
Гайхаж инээж мэлрэх үеүд
Олонтой таарах буй за
Эрхийн чинээ биетэй үрийг минь
Элдвээр бүү хэл
Хэлж байгаа үг бүхэн чинь
Ирээдүй цагтаа хэн нэгнийг хорлоно
Улаачийг минь бүү оролд
Угсаа залгасан үрийг минь бүү гоочил
Хөх тэнгэрийн өвгөд ард нь буйг сана
Элдвээр бүү хэл
Хэлж байгаа үг бүхэн чинь
Ирээдүй цагтаа хэн нэгнийг хорлоно
Улаачийг минь бүү оролд
Угсаа залгасан үрийг минь бүү гоочил
Хөх тэнгэрийн өвгөд ард нь буйг сана
Нялх балчир биетэй
Нялзрай нэгэн үртэй хэдий ч
Эрдэм оюун ухаанд суралцаж яваа нэгэн
Төө хэрийн биетэй улаачаа
Түмэн олондоо үйлдэл бүрээрээ таниулна
Таньсан нэгэн нь битгий гайх
Тэнгэрийн тамгатай улаач гэдгийг нь сана
Нялзрай нэгэн үртэй хэдий ч
Эрдэм оюун ухаанд суралцаж яваа нэгэн
Төө хэрийн биетэй улаачаа
Түмэн олондоо үйлдэл бүрээрээ таниулна
Таньсан нэгэн нь битгий гайх
Тэнгэрийн тамгатай улаач гэдгийг нь сана
Улаач үрээ өмгөөлж
Учиртай хэдэн үгсийг айлдъя
Улаач үрээ хамгаалж
Угсаа гарвалын өвгөд нь
Хэц хэнгэргээ дэлдэн нэг бууя
Учиртай хэдэн үгсийг айлдъя
Улаач үрээ хамгаалж
Угсаа гарвалын өвгөд нь
Хэц хэнгэргээ дэлдэн нэг бууя
Хорвоо дэлхийдээ хүмүүн нэгэн дүртэй
Эжий аавынхаа энэрэл хайранд өссөн нэгэн
Үрийг минь битгий гоочил
Тэнгэрийн үйлсийг дүүргэж яваа нэгэн
Тэвдүүлж, сандруулж бүү нэгэн шүүмжил.
Эжий аавынхаа энэрэл хайранд өссөн нэгэн
Үрийг минь битгий гоочил
Тэнгэрийн үйлсийг дүүргэж яваа нэгэн
Тэвдүүлж, сандруулж бүү нэгэн шүүмжил.
2. Ялдам сайхан гоо нэгэн үрээ магтъя
Ялгуун сайхныг бүтээсэн
Ухаант нэгэн үрээ магтъя
Түмэн янзаар хэлж байвч
Түүхийн олон хуудас эргэж
Нарт хорвоо дэлхийд
Хийж бүтээхийн төлөө зориглосон
Хатан үрийг минь битгий гомдоо
Ялгуун сайхныг бүтээсэн
Ухаант нэгэн үрээ магтъя
Түмэн янзаар хэлж байвч
Түүхийн олон хуудас эргэж
Нарт хорвоо дэлхийд
Хийж бүтээхийн төлөө зориглосон
Хатан үрийг минь битгий гомдоо
Хатуу чанд сэтгэлийг нь
Дэмнэж нэгэн өргөнө буй за
Хатан үрээ би өмгөөлье
Тэнгэрийн үйлсийг дүүргэсэн ухааныг нь үнэлье
Хатуу хөтүүг даван туулсан
Хайлган цагаан сэтгэлийг нь ард олонд нэг айлдъя
Хэцүү бүхнийг даван туулсан
Хүч чадлыг нь ард олонд айлдъя
Дэмнэж нэгэн өргөнө буй за
Хатан үрээ би өмгөөлье
Тэнгэрийн үйлсийг дүүргэсэн ухааныг нь үнэлье
Хатуу хөтүүг даван туулсан
Хайлган цагаан сэтгэлийг нь ард олонд нэг айлдъя
Хэцүү бүхнийг даван туулсан
Хүч чадлыг нь ард олонд айлдъя
Тэнгэрийн олон үнэнийг нартад цогцлоох гэж
Тэвдэж яваа нэгэн үр юм
Тэнгэрийн олон ухааныг хөрстөд залж
Дэлгэж яваа нэгэн үр юм
Тэвдэж яваа нэгэн үр юм
Тэнгэрийн олон ухааныг хөрстөд залж
Дэлгэж яваа нэгэн үр юм
Хүмүүний энэ хорвоо дэлхийд
Хийх бүтээхийн хатуу үнэнийг
Махан биеэрээ туулсан
Нойр хоолоо умартаад
Нарт хорвоо дэлхийд үйлээ дүүргэж
Хүмүүн олныг ухаан мэдлэгт сургах гэж
Хүч чадал махан биеэ барж яваа
Хүчит нэгэн үрээ би ард олонд айлдъя
Хийх бүтээхийн хатуу үнэнийг
Махан биеэрээ туулсан
Нойр хоолоо умартаад
Нарт хорвоо дэлхийд үйлээ дүүргэж
Хүмүүн олныг ухаан мэдлэгт сургах гэж
Хүч чадал махан биеэ барж яваа
Хүчит нэгэн үрээ би ард олонд айлдъя
Талын холыг туулж
Газрын чинадыг үзэж
Махан биеэрээ таньж туулсан
Тэр л олон эрдэм мэдлэг нь
Энэ л судруудыг буулгахад дэмнэлээ
Ухаант нэгэн үрээ магтъя
Уужуу сэтгэлээр тосч авцгаа
Газрын чинадыг үзэж
Махан биеэрээ таньж туулсан
Тэр л олон эрдэм мэдлэг нь
Энэ л судруудыг буулгахад дэмнэлээ
Ухаант нэгэн үрээ магтъя
Уужуу сэтгэлээр тосч авцгаа
3. Тэнгэрийн олон үйлсийг дүүргэж яваа
Түшигт нэгэн үрээ магтъя
Буруу зөвийг дэнслэн буй
Булт олны ухааруулан буй
Бузгай хазгай бүхнийг засан буй
Балчир нэгэн үрээ магтъя
Түшигт нэгэн үрээ магтъя
Буруу зөвийг дэнслэн буй
Булт олны ухааруулан буй
Бузгай хазгай бүхнийг засан буй
Балчир нэгэн үрээ магтъя
Хийсэн бүтээсэн бүхнийг нь хар та нар
Далдын эрдмийг нь үз та нар
Хэний удам угсаа гэдгийг нь
Хийсэн бүтээснээр нь хар
Далдын эрдмийг нь үз та нар
Хэний удам угсаа гэдгийг нь
Хийсэн бүтээснээр нь хар
Алдар нэрийг нь айлдаж хэлэхдээ гол нь бус
Хийж бүтээсэн нь үнэн гэдгийг нь
Таниулан буй үрээ нэг магтъя
Түмэн олон учгийг нэгтгэн буй
Тэнхээт үрээ би магтъя
Хийж бүтээсэн нь үнэн гэдгийг нь
Таниулан буй үрээ нэг магтъя
Түмэн олон учгийг нэгтгэн буй
Тэнхээт үрээ би магтъя
ҮРСИЙГ МИНЬ БИТГИЙ ГООЧИЛ
Өвгөд бидэн байна ард нь
ҮРСИЙГ МИНЬ БҮҮ ШҮҮМЖИЛ
Тэнгэрийн зарлигийг биелүүлж яваа үрс
Өвгөд бидэн байна ард нь
ҮРСИЙГ МИНЬ БҮҮ ШҮҮМЖИЛ
Тэнгэрийн зарлигийг биелүүлж яваа үрс
Халуун галыг хүртэл
Махан гараараа барьж л явсан
Хүйтэн сэрүүнийг энэ л биеэрээ туулсан
Миний үрсийг хамаг хар муу үгсээр бүү бул
Махан гараараа барьж л явсан
Хүйтэн сэрүүнийг энэ л биеэрээ туулсан
Миний үрсийг хамаг хар муу үгсээр бүү бул
Тэнгэр хойно нь буйг сана
Буруу зөвийг нь үрс та нар шүүхгүй
Үнэн худлыг нь үрс та бүхэн айлдахгүй
Буруу зөвийг нь үрс та нар шүүхгүй
Үнэн худлыг нь үрс та бүхэн айлдахгүй
Тэнгэрийн их ДЭНС гэж буй
Тэнгэрийн их ҮНЭН гэж буй
Тэнгэрийн их ҮНЭН гэж буй
Үнэнд туугдаж яваа
Үнэнийг эрэлхийлж яваа
Үйлтнийг залруулж засаж яваа
Үндэс угсаатныг гэгээрүүлж яваа
Үй олон үйлийг дарж чадсан
Хүчит үрсээ би магтъя
Үнэнийг эрэлхийлж яваа
Үйлтнийг залруулж засаж яваа
Үндэс угсаатныг гэгээрүүлж яваа
Үй олон үйлийг дарж чадсан
Хүчит үрсээ би магтъя
Хүмүүний энэ нарт хорвоо дэлхийд
МӨНХ ТЭНГЭРИЙН ТАШУУР ХААНЫ ЭЦЭГ
МҮНЗҮК ХААН айлдаж байна гэж
Түмэн олон үрсэд хэл
МӨНХ ТЭНГЭРИЙН ТАШУУР ХААНЫ ЭЦЭГ
МҮНЗҮК ХААН айлдаж байна гэж
Түмэн олон үрсэд хэл
Тэнхээт үрсээ би хайрлая
Түмэн олон зүйлсийг давсан
Эр бяр зоригийг нь үнэлье
Сэтгэл зүрхнийхээ угаас
Үйлсийг дүүргэх үрсээ би ардад айлдъя
Түмэн олон зүйлсийг давсан
Эр бяр зоригийг нь үнэлье
Сэтгэл зүрхнийхээ угаас
Үйлсийг дүүргэх үрсээ би ардад айлдъя
Өмгөөлж байна би үрсээ
Хамгаалж байна би үрсээ
Хатуу шүирүүнээс үрс балчруудаа
Хамгаалж байна ХААН би
Хамгаалж байна би үрсээ
Хатуу шүирүүнээс үрс балчруудаа
Хамгаалж байна ХААН би
Буман олон цэргүүд минь
Буман олон үрс минь
Түмэн олон дайчид минь
Тэнхээт олон үрс минь
МҮНЗҮК хаан би хэлж байна
Буман олон үрс минь
Түмэн олон дайчид минь
Тэнхээт олон үрс минь
МҮНЗҮК хаан би хэлж байна
Сонорд та бүхэн
Хаан гээд өөрийгөө өндөрт залах
Хэн ч бай сонорд
Хааныхаа алдар цуунд дайтах
Үйл бүхнээ дүүргэсэн үгүйгээ сана
Хаан гээд өөрийгөө өндөрт залах
Хэн ч бай сонорд
Хааныхаа алдар цуунд дайтах
Үйл бүхнээ дүүргэсэн үгүйгээ сана
Үйлээ хийж чадсан бол
Хаан цолыг өгдөг юм
Үйлсээ дүүргэж чадсан бол
Хаан цолыг олгодог юм
Хийсэн бүтээсэн бүхэн чинь
Хаана байна хаантан минь?
Хаан цолыг өгдөг юм
Үйлсээ дүүргэж чадсан бол
Хаан цолыг олгодог юм
Хийсэн бүтээсэн бүхэн чинь
Хаана байна хаантан минь?
Миний үрс хийж, бүтээж, сургаж байна
Энэ хорвоо дэлхийн түмэн сонортнууд сонорд
Энэ хорвоо дэлхийн түмэн сонортнууд сонорд
Үрсээ би хатуу ширүүн цаг ирсэн ч өмгөөлнө
Хайлган цагаан гэгээн цаг ирсэн ч өмгөөлнө
Худал үнэнийг нь үрс та бүхэн шүүдэггүй юм
Түмэн янзаар бүү гоочил
Тэнгэрийн олон өвгөд сонордож байна наана чинь
Хайлган цагаан гэгээн цаг ирсэн ч өмгөөлнө
Худал үнэнийг нь үрс та бүхэн шүүдэггүй юм
Түмэн янзаар бүү гоочил
Тэнгэрийн олон өвгөд сонордож байна наана чинь
Тэнгэр хэмээх зүйл тоглоом бус
Тэнгэрийн олон үйлс наадгай бус
Тэнгэрийн өвгөд бидний хэлсэн үгс
Салхинд туугдах навч адил бус
Тэнгэрийн олон үйлс наадгай бус
Тэнгэрийн өвгөд бидний хэлсэн үгс
Салхинд туугдах навч адил бус
Тэнгэрт нэгэн НАР байдаг
Тэнгэрт нэгэн САР байдаг
Түүн лугаа адил
Нэгэн ҮНЭН гэдгийг нь сонорд
Тэнгэрт нэгэн САР байдаг
Түүн лугаа адил
Нэгэн ҮНЭН гэдгийг нь сонорд
Үрсээр минь наадвал
Өвгөн надаар наадаж байна гэж та бүхэн тунгаа
Үрсээр минь даажигнавал
Өвгөн надаар даажигнаж байна гэж тунгаа
Өвгөн надаар наадаж байна гэж та бүхэн тунгаа
Үрсээр минь даажигнавал
Өвгөн надаар даажигнаж байна гэж тунгаа
Тэнгэрийн их ТАШУУР
АТИЙЛ их хааных нь эцэг
МҮНЗҮК хаан би айлдаж байна
АТИЙЛ их хааных нь эцэг
МҮНЗҮК хаан би айлдаж байна
Үрсээ би харын хүчнийхэн байсан ч өмгөөлнө
Үрсээ би тэнгэрийн өмнө ч хамгаална
Ард олон үрс та бүхэн
Хэний үрсийн хийж бүтээсэн зүйлийг
Одоо ингээд дэлгэж буйгаа нэг тунгаа
Үрсээ би тэнгэрийн өмнө ч хамгаална
Ард олон үрс та бүхэн
Хэний үрсийн хийж бүтээсэн зүйлийг
Одоо ингээд дэлгэж буйгаа нэг тунгаа
Эвийн хүчийг нэгтгэж чаддаг юм тэд
Овын их суу ухааныг таньсан юм тэд
Зовох үедээ дэмнэж тусалдаг юм тэд
Хан хөх тэнгэрийн үйлийг
Хамтаар дүүргэдэг гэдгийг мэддэг юм миний үрс
Овын их суу ухааныг таньсан юм тэд
Зовох үедээ дэмнэж тусалдаг юм тэд
Хан хөх тэнгэрийн үйлийг
Хамтаар дүүргэдэг гэдгийг мэддэг юм миний үрс
Хүйтэн салхи шуураад ирсэн ч
Цасан шуурга нөмрөөд ирсэн ч
Нэгнээ өмгөөлөөд явах тэнхээтэй
Андаа түшээд явах чадалтай
Айлын ухааныг таньж мэдсэн юм миний үрс
Цасан шуурга нөмрөөд ирсэн ч
Нэгнээ өмгөөлөөд явах тэнхээтэй
Андаа түшээд явах чадалтай
Айлын ухааныг таньж мэдсэн юм миний үрс
СОНОРДТУГАЙ, МЭДТҮГЭЙ, ТҮГЭЭТҮГЭЙ.
2016-12-19. 23:50 мин
Бидний үйл хэргийг үгүйсгэсэн нөхдөд хандаж хэлсэн билээ.
Комментариев нет:
Отправить комментарий