ТАНИН МЭДЭХҮЙ

МЭДДЭГТ МЭРГЭН ЦООХОР, МЭДДЭГГҮЙД ЭРЭЭН ЦООХОР

ТӨРИЙН АЛТАН СОЁМБЫН ТУХАЙ

 За өндөр дээд эцэг минь ээ одоо нартын жаягийн судрынхаа эхний асуултыг алтан соёмбоосоо эхэлье гэж бодож байна. Алтан соёмбыг тайлбарлаж тайлж хэлж өгнө үү.
 Алтан их соёмбо чинь үе үедээ л амин чанарыг оршоон байж түмэн үйлсийг дүүргэн байж энэ л нартыг нь ивээн хамгаалдаг юм шүү дээ.
 Энэ нартад ийм соёмботой болоо юу миний үрс?
Үүнийг бүтээсэн тэр Ойдов өвгөн чинь хаана байна вэ?
 Ойдов үр нь өнөөдөр ирэх ёстой байсан чинь ирсэнгүй.
 Тэр нь нөгөө шарын шашны үед Богд хааны сэнтийнийх нь соёмбо юм уу?
 Харин тийм. Үүнийг танд харуулъя гэж бодож авчирсан юм. Одоо бол дороо ийм бадамлянхуа цэцэг байхгүй.
 За үрс энэ нь бол Хөх тэнгэрээс нь ирсэн соёмбот их тамга нь юм. Энэ соёмбо нь энэ нартын түмэн их ухааныг чинь оршоож цогцлоосон байгаа. Хамгийн голд байгаа энэ дүрс нь арга билгийг тэнцүүлж, эв овынхоо ухаанаа нэгдүүлж, айл ухаандаа төвшин амгалан байхыг өгүүлэн байна. Харин хажуугийн хоёр багана нь бол хаан, хатан заяаг түшиглэн байж амин үүслийг цогцлоож буй юм. Арга билгийн дээр болон доор нь байгаа хоёр дөрвөлжин нь Нэүрит их засаг чинь юм.
 Дөрвөлжин дүрстэй тохирох юу байдаг билээ үрс?
 Дөрвөн ухамсар, дөрвөн улирал.
 Доод талын дөрвөлжин нь бол цаг хугацааны их улирал, дөрвөн их улирал нь байгаа юм. Харин дээд талынх нь Найман цаха их аялгуу чинь юм шүү.
 Хоёр дөрвөлжингийн дээд талын гурвалжин нь тоонот их ухаан нь байна. Өргөө гэрийн тооно ямар байдаг вэ үр?
 Өргөө гэрийн тооныг бөө тархи гэж үздэг.
 Өвгөн аав нь наадхыг чинь л айлдуулах гээд байлаа.Дээд талын гурвалжин нь бол бөө их ухаан чинь. Түмэн ардад бөө ухаанаа дээдлэн байж, аливаа үйлсийг нь дэнсэлгэж, болохгүйг дарахыг нь учиглаж байна. Харин доод талын гурвалжин нь үнэн худлын дэнсэч буюу түмэн үйлс хэрхэн өрнөж байна вэ, үнэн худал дүүргэж байна уу, үйл лайгаа эдлэхээр байна уу, үгс бүхнийг сонордож байна уу, үймээн самууныг дэгдээж байна уу гэх зэргийг харж байдаг Дэнсийн их тэнгэрийн гурвалжин юм. Харин орой дахь наран, саран нь бол амин их чанарын арга, билиг чинь юм шүү. Наран, сарнаасаа үрс минь эрчмээ авч байж оршин буйг нь харуулж байна. Нэгэн үгээр Мөнх хөх тэнгэрийг нь сануулж байна. Үеийн үед, үүрдийн мөнхөд Мөнх хөх тэнгэртэйгээ босоо оршиж байвал мөнхөд амар амгалан байхыг хэлж буй юм. Харин орой дээрх их гал нь төрийн үйлсийн амин их гал. Энэ л их галыг нь дээдлэн, түшиглэн, сүсэглэн байж, төгөлдөр ухаан мэдлэгээ төвшитгөж, төрийнхөө амин чанарт мөргөж буйг илтгэн харуулж байна, үрс минь.
 За үрс та нар төрийнхөө соёмбод яах гэж, юу гэж мөргөдөг вэ?
 Төр улсаа энх тунх байлгаж, улс гүрэн минь сайн сайхан мандаж байгаасай л гэж төрийн сүлд, алтан соёмбондоо залбирдаг.
 За үрс төрийн их соёмбоо дээдэлж байна гэдэг чинь айл их ухаан, засахуйн их ухаанаар өвлөгдөн, өвлөгдөж ирсэн төгөлдөр их ухаанд нь мөргөн байж, үйл хэрэг бүхэнд энэ л их ухаан нь хайрлагдан байг гэж мөргөдөг юм шүү. Мөнх хөх тэнгэрээс минь ивээгдэн байж ирсэн төрийн энэ соёмбоо түмэн ард нь сүсэглэж, дээдэлж, амин зүрхэндээ оршоож байвал тэр л их үйл хэрэг нь дүүрэн төвшин амгалан байж, най их тухаар оршин цэнгэдэг юм шүү , миний үрс. Үрс та нар өдгөө их гаригуудад төрийнхөө соёмбоо дээдлэхээ байж, түмэн ард нь самуураад байгаа юм. Төрийн амин чанар бол төрийн чинь соёмбо нь юм. Төрийн соёмбыг хүндлэн дээдэлж байвал өндөр өвгөдийнхөө үйлсийн ухаан мэдлэгийг бас дээдэлж буйг харуулах юм шүү. Мөнх хөх тэнгэртэйгээ байхад хэн иртэй вэ, хөх Монгол иртэй, төрийнхөө соёмбоо дээдэлж байвал хэн хамгийн эрхэм бэ, Монгол хамгийн эрхэм. Төрийнхөө соёмбоо алтаар дүрсэлж, түмэн ардынхаа мөс чанар, оюун ухаан, эрдэм мэдлэгийг харуулан байж, үйлс хэрэг заяа, үнэт тооно бүхэн нь энэ л төрийн их соёмбод оршиж буй юм. Тойруулаад нэг харвал айл гэр чинь байгаа, айсуй их цагийг чинь хүртэл дүрслэн буй. Цаг мөч бүхэндээ ямархнаар зурна, түүнийг харан байж, аль ухаан нь дутмагхан байгааг, аль үйлс нь болохоо байгаад байгааг хүртэл харуулдаг юм шүү, үрс минь. Төрийн их соёмбодоо гариг бүхний өглөө үйл хэргээ дэнсэлж, сүсэглэн сүсэглэн, өөдөө дээшээ залж байвал төрийн их ухаан, төр түшиглэх ноёд нь хүртэл амгалан байдаг юм. Ноёд хүмүүн нь амгалан байвал ухаан мэдлэг, ард олон чинь ч бас амгалан байдаг юм. Ардын хүсэл хаашаа байна, төрийн үйлс тийшээ байдаг юм шүү, үрс минь. Төрөө төвхнүүлж чаддаггүй монгол хүмүүн “Монгол” гээд цээжээ дэлдэх эрх байхгүй шүү. Түмнээ дээдэлж чаддаггүй төрийн их ноёдыг ”ноёд‘ хэмээх эрх ч байхүй шүү. Хөрст алтан шороог хамгаалан байг гэж төрийн их соёмбо чинь буусан, түмэн ардынхаа үйлс хэргийг дүүргэн ивээж байг гэж Мөнх хөх тэнгэрээс соёмбо нь буусан шүү. үрс минь.
2014 оны 8-р сарын 8-ны өдөр
Хэлмэрч буурал. 

Комментариев нет: