СУУ УХААН ҮГҮЙГЭЭР ТӨРИЙН ЖОЛООГ ЯАЖ АТГАХ ЮМ БЭ?
СУУ МЭДЛЭГ ҮГҮЙГЭЭР ӨНӨӨ НАРТАД ХҮМҮҮН ЯАЖ ОРШИХ ЮМ БЭ?
СУУ МЭДЛЭГ ҮГҮЙГЭЭР ӨНӨӨ НАРТАД ХҮМҮҮН ЯАЖ ОРШИХ ЮМ БЭ?
БӨӨ хэмээх алдар нэрийг тэргүүнээсээ дорд үзсэн хүмүүн танд хэлье. Тэнгэрээс буух өвгөдийг өөрөөсөө багад тооцсон үрсэд хэлье
Дээшээ хар. Тэнгэр байна уу? Тэнгэрт өвгөд хэрхэн яаж суудаг юм бэ? Тэнгэрт хаан би хаана нь сууж байна вэ? Мэдэж чадах нь уу? БӨӨГ дорд үзэгсэд өөрсдөө БӨӨ болох гэж хичээж буйгаа мэдэж байна уу? БӨӨ ЗӨН, БӨХ ЗӨН юуг өгүүлэн оршдог юм бэ?
БӨӨ хэмээхийг өөрөөсөө дорд үзэж байгаа бол Тэнгэр ухааныг өлмийдөө гишгэж буйтай адил гэдгээ тунгаагаарай. Тэнгэрийн үйлэнд хил зааг тогтоодог, тэнгэрийн үйлэнд дэс дараа, эрх мэдэл, суудал заадаг үрс бүхэнд хэлье.
Тэнгэр яаж оршдог юм бэ, тэгвэл? Тэнгэрээс унаагүй мэт, хөрстөөс бий болоогүй мэт тэрслүүт нэгэн шиг аашлахаа боливол яасан юм бэ? Тэнгэрээс буух ухаан бүхэн хөрстийн үрсэд эрдэм мэдлэг заахдаа ялгавартай ханддаг болоо юу?
Тэнгэрээс буух Өвгөд, Сахиус, Онгод, Шүтээн, оюун мэдлэг, тархи бүхэн үрсээ ялгаж хуваадаг болсон юм уу?
Тэнгэр хэдэн хэсэгт хуваагдаж, түмэн зааг гарч, зааг бүрийн цаанаас Нар нь гардаг болоо юу?
Өвгөн би нэхэн асууя.
Ний-хэмийг цогцлоон барихын тулд Ухаан бүхэндээ суурилж байж, Эрдэм бүхнээрээ дөрөөлж байж, үйлсээ дүүргэдэг юм. Ханын толгойдоо байгаа эд бүхнээ мэдэхгүй, ханат өргөө гэрт нь зочлоод ирэх өвгөдөө танихгүй, өөрийн махан биеэ ч мэдэхгүй атлаа тэнгэрийн дэс дараа бүхнийг юунд заана вэ?!. Тэнгэрийн үйл хэргийг юунд захирах гэнэ вэ?!

Чиглэх зүг нэгтэй, чандлан нууцлах үйлс арвинтай энэ огторгуй ертөнц ГАНЦ гэдгийг сана! Тэнгэрийн НАР нэгэн байж, Тэнгэр өөрөө оршин тогтнохын цагт ХӨХ МОНГОЛ бас оршин тогтноно.
Хүмүүнийг алах орь ганц хялбар арга бий. Тэр юу вэ үрс?
Нялуун дайныг үрс мэдээгүй л байна даа. Хүмүүнийг алах хамгийн амархан арга бол МАГТААЛ. Өөд нь, дээш нь тавиад, орой дээрээ тахин шүт. “Алтан судар” (Сорхагтуни бэхи хатны Алтан Дээд Үнэний Аялгуут судрууд) дээр нь ч бий байх.

Хээрийн чулуу хээрийн чулуундаа л хатуу байдаг юм.
Хийсэн бүхэндээ ЭЗЭН байж, хэлсэн бүхэндээ НОЁН бай.
Тунгаасан бүхэндээ ЦЭЦЭН байж, мэдэрсэн бүхэндээ ИТГЭЛтэй бай.
Тунгаасан бүхэндээ ЦЭЦЭН байж, мэдэрсэн бүхэндээ ИТГЭЛтэй бай.
ЗӨН, ЗҮРХ, СЭТГЭЛ ГУРВАА СОНС
ХӨЛӨӨРӨӨ БУС ТАРХИАРАА БОД
ГАРТАА БУС ОЮУНДАА ТУНГАА
ХӨЛӨӨРӨӨ БУС ТАРХИАРАА БОД
ГАРТАА БУС ОЮУНДАА ТУНГАА
МҮНЗҮК хааны айлдвараас хэсэглэн авлаа.
2017-03-14.
Номтын тэнгэрийн Дэмчийн өргөөнд.
2017-03-14.
Номтын тэнгэрийн Дэмчийн өргөөнд.
Комментариев нет:
Отправить комментарий