ТАНИН МЭДЭХҮЙ

МЭДДЭГТ МЭРГЭН ЦООХОР, МЭДДЭГГҮЙД ЭРЭЭН ЦООХОР

СУДАР БУУХ ЖАЯГ. ТИВТИЙН СУДРЫН ЗАРЛИГ

Хөх тэнгэрийн алтан аялгуу 
Хөрстөд нэгэн аялагдахдаа
Судар хэмээх нэртэйгээр
Буман жилийн тэртээгээс
Буурал нартад мэндэлсэн түүхтэй
Үнэн худлыг дэнсэлж
Үрсийн ухаан мэдлэгийг цэгцэлж
Оюунаа нээсэн үрсэд
Тэнгэрээ умартсан балчруудад
Буман олон сургаалыг
Буурал энэ л хорвоодоо
Судар хэмээн буулгадаг дэгтэй
Судар хэмээхийн үнэн оршихдоо
Таван үнэнийг нийлүүлж
Тавилант сайхан хорвоогоо
Хүмүүн нартын замбуу тивээ
Хөрс алтан эх дэлхийгээ
Цэгцэлж нэгэн буудаг дэгтэй
Эл таван учигт удаах зүйлс багтана
Арга билгийн их үнэн оршино
Ахуйт нартыг цэгцлэх
Алдрай үрс балчруудын
Ухаан мэдлэгийг төвшитгөхөд
Арга билгийг цогцлоодог түүхтэй
Судар хэмээхийн эхлэл нь оршино
Эхлэл хэмээхэд нь
Судрын зарлиг нэр өгүүлэгдэж
Судрын дэг нэгэнтээ бууж
Судрын агуулга багтаж
Судрын их эзэд оршино
Судрын эзэд дотор
Судрын амийг хамгаалах
Бүрэн бүтэн байдлыг манах
Судрын их өртөөлөгчид
Судрын их тайлагчид
Судрын их оньслогчид
Судрын их мутарлагчид
Судрын их тольдогчид
Судрыг замбуутивд хариуцагчид
Судрыг өгүүлэгчид болох үрс та бүхэн
Мөнх хөх тэнгэрийн өвгөд
Судрын амин эзэд бүгд багтана
Энэ бол гутаах их учир нь болно
Дөтөөх их учигт бол
Судрын үгс оршино
Судрын эрдэмт үгс
Ямар зүйлийг багтааж
Ямар зүйлийг айлтгаж
Ямар зүйл рүү хөтлөх хаалга болж
Судрын мянган үгсийг
Үрс хэрхэн тайлж унших нь
Дөтөөх их учиг болно
Дөтөөх эл учиг дор
Алаг нартад залран буух
Тэнгэрийн ариун судрын үгсийг
Алтан мөнгөн хоёр утсаар
Хөрвүүлж нэгэн буулгадаг юм
Алтаар бичигдсэн сударт бол
Тив дэлхий, хөрст шороо
Хөх тэнгэр оршихуй
Ертөнц огторгуйн буман эздийн
Үнэн түүхүүд оршино
Мөнгөн утаст сударт нь
Мөрөн голын эзэд
Хөрст алтан дэлхийн
Хүмүүний овог отог бүрийн түүхүүд
Энэ нартын аргын ухааны бичээсүүд бүгд
Мөнгөн их бичээсээр бичигдэнэ
Тав дахь их учигт
Судрыг дүүргэх үйл оршино
Судар дүүргэх учигт
Юу орших вэ хэмээвээс
Судрыг дүгнэж нэгэн айлдана
Судрын үр дүнг хэлж өгнө
Хар муу зүйлсээс хамгаалах
Хаалт, хамгаалалт судартаа хийж
Хатуу тамгаараа дардас тавина
Тав дахь учиг энд оршино
Таван их учиг дор
Хөх тэнгэрийн судар
Хөрстөд нэгэн залардаг юм
Хөрстөд нэгэн залрахдаа
Гурван учгааар судар бичигдмой
Аман өртөөгөөр үрсэд судар айлдагдана
Бичгэн өртөөгөөр үрсэд судар өртөөлөгдөнө
Шидийн их ухаанаар судар бас тэрлэгдэнэ
Шидийн ухаанаар судар хэрхэн бичигддэгийг
Энэ л судрыг бичигдэж байх хугацаанд
Үрс та бүхэн тольдож нэгэн мэдээрэй
Энэ л гурван арга замаар
Бүхий л судрууд хөрстөд залардаг түүхтэй
Үрс балчрууд та нар судрыг
Айлдвар айлтгалаасаа ялгаж салгах хэрэгтэй
Айлдвар айлтгал хүмүүнийг
Юуг хэрхэн хийх
Ямар зүйл болохгүй байна вэ
Ямар нь болох гээд байна вэ
Ямар нь болоогүй юм гэх зэргээр
Ирээдүйг нь зөгнөн айлдаж болно
Өнгөрснийг дүгнэн айлдаж нэг болно
Тийм учир үрс та нар
Айлтгал хэмээх нь юу болох
Судар хэмээх нь юу болохыг
Сайтар тунгааж нэг үзнэ биз ээ
Бийрээр бичигдсэн бүхэн
Амьлаг биесээр мэдрэгдсэн бүхэн
Түмэн олонд дэлгэгддэг учигтай
Тоост орчлон ертөнцийн
Зургаан их тивийн
Замбуулин хорвоогийн үнэн учрийг
Арга билгийн ухаадаар таньж мэдэх
Ариун энэ л судар нь
Арван зургаан үрсийн дэмээр
Ахуйт энэ нартад
Наян долоон гаригийн хугацаанд
Найман их өртөөлөгчөөр
Зургаан их тивийн
Замбуулин хорвоогийн бүхий л эздээр
Нар сар, уул ус, амьтай бүхэнд сонордогдож
Энэ л замбуулиндаа “Тивтийн их судар” нэртэйгээр
Түмэн олондоо зарлагдан буй даа
Оршин тогтнож байгаа бүхэн
Энэ нартад зүгээр нэг байдаггүй юм
Оюунтан бүхний амнаас, мутраас буусан бүхэн
Эгэл нэгэн байдаггүй юм
Эрээвэр хураавар нь байна уу
Гариг бүхэн давтагддаг байна уу
Тэр л бүх учгууд тайлагдах цаг нь болж дээ үрс
Ухаандаа нэгийг тунгааж
Дэлхий их ээжийгээ хайрлаж
Тэнгэр эх эцгээ шүтэж
Оршихуйн их аргамжаагаа бөхөлж
Энэ л судраа тунгаана буй за
963 хамгаалагчаа
Ерөөл тавин байж өнөө нартад залъя
9000 их эздээ
Айлтгал үгсээрээ даллан байж дуудъя
Тив дэлхий тэнгэр газрыг холбосон
Энэ л судрыг түмэн олон үрс
Үеийн үедээ цагийн цагтаа
Ухаандаа нэгэн тунгаавал зохилтой
Мэдлэгт бүхнийг даллан дуудъя
Мэргэд эздийг ерөөн дуудъя
Мөнх хөх тэнгэрээ ерөөж нэг магтъя
Ерөөлт энэ хорвоогоо
Ер бусын аргаараа тайлан айлдаж
Ард олондоо нэг хүртээе дээ
Зам мөрийг нь засаад өгсөн юм хойно
Дардан нэгэн явах байлгүй дээ.

Комментариев нет: