Сүнсний хөтөлбөр, хувь тавилан гэж юу вэ?
Энэ хөтөлбөр хүн бүхэнд ерөнхийдөө адилхан байдаг. Сүнс бүхэнд хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нь зориулагдсан амьдралын элдэв бартаа саадууд өгөгддөг. Хөтөлбөр нь уйтгартай эсвэл эсрэгээрээ маш их ачаалалтай, зөрчил ихтэй байж болдог. Хүн бүхэн надаас би ямар хөтөлбөртэй вэ? хөтөлбөр маань ямар зориулалттай юм бол? гэх мэтээр их асуудаг. Би бүгдэд зориулж нэг л тайлбарыг өгье. Та нарын хөтөлбөр, та нарын энэ дэлхийд ирсэн зорилго бол хэнд ч муу юм хийхгүй байх, өөрийн ахан дүүс, төрөл төрөгсөддөө тусалж байх, амар тайван амьдрах, дээрээс бидний тогтоож өгсөн, хүн төрөлхтөний бий болгосон дагаж мөрдөж байх ёстой дүрэм журмыг сахиж явах гэх мэт энэ бүх дэг ёс хууль нь та нарын хөтөлбөр юм. Хэн нэгний хөтөлбөр гэрлээд дараа нь салах, эсвэл гэрлээд маш төвөгтэй, хүнд байдалтайгаар салж сарних зэргээр зурагдсан байж болох ба уулзаж учирч явсан атлаа хожим таны амьдралаас ор сураггүй алга болох тэдгээр хүмүүс бүгд л таныг сургах, хөгжүүлэх, алдаанаасаа суралцаж сургамж авах, дахин тийм алдааг дараа дараачийн төрөлтүүддээ давтахгүй явах ухааралд хөтлөн байх ба таны энэ амьдралд тохиолдож байгаа адармаатай үйл явдлууд таны өнгөрсөн амьдралаас таныг дагаж ирсэн өгөгдөл байдаг юм.
Энд мөрдөгдөх хувь заяаны хөтөлбөрийг хэн, хэрхэн боловсруулдаг вэ?
Хөтөлбөрийг дараахь байдлаар хийнэ. Хэрвээ дээшээ гарах ёстой сүнс авах ёстой цагаан эрчмээ бүрэн авч чадаагүй бол түүний сүнсийг бүрэн цэвэрлэгдсэний дараа дахин төрүүлдэг. Олон хүмүүс би хар муу зүйл их хийсэн учир одоо тамд унах байх гэж боддог. Гэхдээ бас тийм биш юм. Та нарын махан биед байх үеэсээ дээшээ гарсан сүнс их өөрчлөгддөг. Та нар дээд орон зайд, тэнгэрт ирснээрээ аливааг ухааран ойлгож, эргэцүүлэн бодож, засаж залруулах ёстой зүйлээ мэдэж авахаас гадна ураг удмын сүнс, ахан дүүсийн сүнсүүдтэйгээ уулзах, дараагийн төрлүүддээ уулзаж учрах шинэ сүнсүүдтэйгээ танилцах боломжтой болдог юм. Та нарыг доошоо бууж, дэлхийд эргэж ирж төрөхийн өмнө хөтөлбөрийг тань боловсруулдаг. Өмнөх алдаагаа давтахгүй байх, давтаж үйлдсэн бол түүнийгээ засан залруулах, дахин түүнийг гаргахгүй байх зэрэг сорилтууд энэхүү хөтөлбөрт багтдаг. Заримдаа та нарт хаана ч юм тухайн зүйлийг хийж байсан мэт мэдрэмж төрж, үүнийг ингэж хийсэн нь дээр, ингэж хийх нь зөв гэсэн бодлууд төрдөг. Таны толгойд орж ирсэн хамгийн эхний бодол ямагт зөв байдаг. Агшин зуурт төрсөн бодол, учир утгагүй мэт санагдах зүүдэнд ихэнх хүмүүс анхаарал хандуулахгүй орхидог. Тэд “Би юуг буруу хийчих вэ? яагаад заавал ийм байх гэж? юунд намайг хайрладаггүй юм бэ? яасан гэж ингэж шийтгэж байгаа юм бэ?” гэх зэргээр бухимддаг. Гэтэл жишээ нь: та гудамжаар явж байхдаа “Улаан гэрлээр гарчихъя байз” гээд зам хөндлөн гарч явахдаа машинд дайруулчихлаа, тэгээд дараа нь “Би яах гэж улаан гэрлээр гарав даа” гэж харуусан боддог. Гэтэл ингэх нь үнэн хэрэгтээ таны хөтөлбөрт багтсан байж болдог. Та “Улаан гэрлээр гарах уу, болих уу” гэж бодсоноо “үгүй, гарч болохгүй” гэж бодлоо гэхэд энэ бас л таны хөтөлбөр байж болох жишээтэй.
Сүнсийг хэн цэвэрлэдэг вэ?
Хэн цэвэрлэдэг тухайд ярихад амаргүй. Сүнс өөрөө өөрийгөө цэвэрлэдэг. Дээрээс бол түүнийг зөвхөн харж ажиглаж, зарим үед тусалж дэмжиж байдаг. Ихэнхдээ сүнс өөрийгөө цэвэрлэж явдаг. Урд насандаа хүн алж байсан сүнс энэ төрөлтдөө сайн сүнс болж болдог. Үүнийг бид сүнс өөрийгөө бүрэн цэвэрлэж, дахин төрөлтийг онц тосож авчээ гэж үздэг. Гэтэл гэгээлэг сүнс ирээд маш их тэнэг үйлдлүүдийг хийж, хорон муу болж, “Яагаад намайг шагнаагүй юм бэ, яагаад би ийм азгүй, золгүй байгаа юм бэ гэх мэтээр өөрийн хөтөлбөрийг зөв дагалгүй замаасаа хазайж, алуурчин, зандалчин, хүчирхийлэгч болох тохиолдлууд байдаг. Доор байгаа /дэлхийд байгаа/ хэн ч хөтөлбөр нь ямар байхыг, ямар болохыг мэддэггүй. Эцэг эхчүүдийн хэн нь ч хүүхдээ ямар хүн болж төрөхийг мэддэггүй шүү дээ.
Хүнийг хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нь хэн тусалдаг вэ?
Дэлхийд байхад нь уу?
Тийм
Үнэн хэрэгтээ бол сүнсэнд байнга л хэн нэгэн тусалж байдаг. Хүн бүхэнд мэдрэмж, зөн совингоор мэдээлэл өгч байдаг дээд сүнс /дээд би/, зөвлөх мануул онгод, мөн өөрийнх нь эргэцүүлэл, таамаглал, бодлууд байдаг ба тэдгээр нь ямар нэг зүйл болохгүй байгааг, буруу зүйл тохиогоод байгааг ухааруулж хэлж байдаг. Харин та хэд бол гэгээрсэн хүмүүс, та нарт юмны учрыг тайлан хэлж өгч байгаа эрчим мэдээллийн энэ суваг чинь байна. Харин та нар өөрийгөө хэрхэн сонсож, хэрхэн улам бүр хөгжүүлэхээ мэдэхгүй байна. Өөрийгөө сонсож сурахад би та нарт тусалъя. Хамгийн эхлээд өөртөө итгэж сур. Өөрийн бодол, өөрийн санаанд итгэж өөрийгөө хөгжүүлцгээ. Олонхи хүмүүсийн хийдэг хэвшил болсон үйлдэл болох мэргэч төлөгчид хандах, хэн нэгэнд хараал хийлгэх зэрэг тэнэг үйлдлүүдийг бүү хийцгээ. Ингэснээр та нар хар эрчмийн хуваалцагч нар болно. Хэн нэгэнд хариу үйлдэл хийх, өс хонзон авах явдал та нарын хөтөлбөрт огт байхгүй. Танд муу юм хийсэн нэгний өөдөөс хариуд нь сайн зүйл хий. Мууг сайнаар хариулснаар таны өөрийн үйлийн үр нимгэрч, үйлийн үрийн хэлхээ нь суларч байдгийг мэдэж авцгаа.
Хүний хувь заяаны хөтөлбөр яагаад өөрчлөгддөг вэ?
Хар эрчим наалдсанаас, хар сүнсний дайрлагад өртсөнөөс, хар эрчмийн бөөгнөрөл бий болноос, янз бүрийн эрчмийн цохилтод орсноос, хэл аманд өртсөнөөс болж хөтөлбөр өөрчлөгдөхөөс гадна амьдралдаа буруу шийдвэр гаргаж, буруу сонголт хийснээр бас өөрчлөгддөг. Буруу шийдвэр гаргасныхаа дараа түүндээ харамсаж байвал та алдаа гаргажээ, та өөрийн хувь тавилангийн замаас хазайсан шийдвэр гаргажээ гэсэн үг юм. Хөндлөнгөөс харахад таны гаргасан шийдвэр буруу юм шиг хэрнээ та гаргасан шийдвэртээ харамсахгүй, үр дүн нь танд таалагдаж байгаа бол та явах ёстой замаараа явж, хэрэгжүүлэх ёстой хөтөлбөрөө хэрэгжүүлж байна гэсэн үг. Хэрвээ алдаа гаргаснаа ухаарч байгаа бол өөрийнхөө сэтгэлд нийцсэн, өөртөө таалагдах шинэ сонирхолтой, үйл явдлаар дүүрэн хөтөлбөрийг бодож олох хэрэгтэй.
Харамсахгүй байна гэдэг нь хөтөлбөрийнхөө дагуу явж байна гэсэн үг мөн үү?
Тэгж бодож болно. Хэн нэгэн хүн өмнөөс нь хөтөлбөрийг нь, зурлагийг нь өөрчилж чадна гэж хүмүүс бодоцгоох юм. Тийм биш. Зөвхөн таны сүнс л өөрөө хэрхэн яаж амьдрахаа мэднэ. Танд таны ураг удмын сүнс, ахан дүүсийн сүнс л тусалж чадна. Таны сүнс юуг бүтээж, юуг бий болгож, хэрхэн “амьд” байхаа өөрөө мэдэж байдаг. Ер нь бол одоо цагт ихэнх сүнсүүд ”үхмэл“ байдалтай байна.
Хөтөлбөрийг үйлийн үрээс хэрхэн ялгах вэ?
Үнэн хэрэгтээ хүмүүс амьдралдаа тохиолдож байгаа зүйлсийг ойлгодоггүй, сүнсний төлөвлөгөө байдгийг мэддэггүй, сүнсний төлөвлөгөө нь маш хүчтэй эрчимлэг шинж чанартай хөтөлбөр гэдгийг ч мэддэггүй. Энгийн хүн буюу үхмэл сүнстэй хүн бол сүнсний хөтөлбөр гэж юу болохыг мэдэхгүй, үйлийн үрийн хэлхээ, төлөөс гэж юу байдгийг ч мэдэхгүй зүгээр л амь зууж амьдардаг. Харин сүнс бол өөрт нь өгөгдсөн хөтөлбөрийг мэднэ, эерэг эрчим хураах үүрэгтэй, сайн үйл хийх ёстой, бусдад тусалж, ямар нэг зүйлийг үйлдэж, зохион бүтээж байх ёстой гэдгээ мэдэж оршдог. Тэд мөн энэ бол миний үйлийн үр, би хэзээ нэгэн цагт, өнгөрсөн нэгэн амьдралдаа хэн нэгэн хүнд муу зүйл хийж байж дээ гэдгээ мэддэг. Хөтөлбөрт өөрчлөлт оруулж болдог бол үйлийн үрийн хэлхээ, нэхэл, төлөөсийг тэгж өөрчилж болдоггүй. Жишээ нь: Та өнөөдөр явж байгаад хэн нэгэнд муу зүйл хийжээ. Тэгээд орой нь гэртээ ирээд бодож, “Би яах гэж тийм зүйл хийв дээ, би уг нь тэгэх ёсгүй байсан ш дээ” гэж шаналан харамсаж, “Одоо дахиж тийм үйлдэл гаргахгүй, тийм зүйл хийхгүй” гэж өөртөө ам өгч, ухаарал болгон авч байгаа бол энэ нь таны хөтөлбөр юм. Хэрэв та хэн нэгэн хүнийг хутгалж, ямар нэг эд зүйлсийг хулгайлсан хэрнээ түүндээ эрэмшиж, “Би одоо их мөнгөтэй боллоо, миний сэтгэл хөнгөн, санаа амгалан боллоо” гэх эсвэл эмчлэгддэггүй хүнд өвчин тусах нь үйлийн үрийн төлөөс байдаг. Эмчлэгддэггүй бүх төрлийн өвчин нь үйлийн үрийн төлөөс, нэхлүүд юм.
Хөтөлбөр бүрийн зорилго юу байх вэ?
Зөвхөн эерэг эрчим хурааж, эрчмийн хэлбэлзлэлээ аль болгох өсгөх зорилготой. Хар сүнсний халдлага, хар эрчмийг үйлдвэрлэдэг төрөл бүрийн аймшгийн дүр төрхтэй биетүүд хар эрчмийг хүнд нааж халдааж явдаг.
Энэ нь бидний хөтөлбөрийн хамгийн гол зорилго мөн үү?
Юу тэр вэ?
Эерэг эрчим хураах нь.
Хөгжил дэвшлийг хүссэн хүн бүрийн хамгийн гол зорилго бол энэ гэж би хэлмээр байна.
Хөтөлбөрөөсөө гажихгүй байхад нь та тусалж хүмүүст зөвлөгөө өгөөч.
Үүнээс хойш бусад хүмүүсийг биш өөрийгөө л сонсож сур гэж би зөвлөмөөр байна. Үйл хөдлөлөө хянаж, мөшгиж бай. Аливаа зүйлийг эргэцүүлэн бодож, шүүн тунгааж, танин мэдэж, ухаарч ойлгож, өөрийн үйлсээ үнэлж цэгнэж, дэнслэн нягталж байх хэрэгтэй. Таны хөтөлбөр бол таны л хөтөлбөр. Энд бидэнд нэг ийм хэлц үг байдаг юм. Бодлоо хэрэгжүүлж үйл болгож чадсан бол сайн хэрэг, муу үйл хийчихээд муу үйл хийсэн болохоо ухаарч чадсан бол бас сайн хэрэг. Харин хийсэн муу зүйлээ муу болжээ гэдгийг ухаарч чадахгүй бол шийтгэгдэх учиртай. Тиймээс би та нарт тусламжийн гараа сунган дараах үгийг хэлмээр байна. Бусдад тус хүргэж бай. Чи бусдад тус хүргэснээрээ өөртөө ч мөн тус болж байгаа юм. Чи өөртөө тусалсан бол бусдад ч бас туслахаа бүү март. Сайхан сэтгэлтэй, хариуцлагатай нэгэн бай. Гэхдээ таарсан хүн бүхэндээ тус болж байна гээд зэрэг зэрэг, дахин дахин гүйгээд бай гэсэн үг биш. Ингэвэл та өөртөө төвөг удаж, өөрийгөө зовоох болно. Хүмүүст ийм зүйлийг хийж болно, тийм зүйлийг хийж болохгүй гэж хэлэхэд мэдээж амаргүй. Би та нарыг ингэ тэг гэж албадаж байгаа биш юм. Юутай ч та бүхэн энэ зүйлийг сонсож өөрийнхөө зүрх сэтгэлд хоногшуулж авах нь зүйтэй. Зүрх бол сүнсний орон гэр гэж та нар бүгд боддог. Тэгвэл тэр гэр орноо, ойр дотны хүмүүсээ хамгаалж явцгаа.
Хар, цагаан эрчмийн 50, 50%-ийн тэнцвэрийг тохируулж амьдрах нь хүмүүст хэцүү байдаг. Ер нь хүмүүс хар эрчмээс хамгаалагдаж явах ёстой гэж би боддог.
Хүмүүс харынхан муу гэж бодоод сурчихсан. Цагааныхан бид ч бас үргэлж сайн байгаад байдаггүй шүү дээ. Хар, цагааныхны дунд л хүн бүр өөрт оноогдсон хөтөлбөрөө гүйцэлдүүлж явдаг жамтай. Харынхнаас айж, зугтааж, үргэн дайжиж байх тусмаа та нар тэднийг өөрсөд рүүгээ дуудаж байдаг. Харынхан үзэн ядалт, айдас зэвүүцэл, уур бухимдал, доромжлол, сэтгэл хөдлөлийн элдэв илэрхийлэл, буруу зөрүү үйл хөдлөлөөр хооллож, эрчмээр нь тэжээгдэн хүчирхэгжиж байдаг. Тэд сайн эерэг эрчмээр хооллодоггүй. Доод тивийнхэн өөрт оногдсон үүргээ биелүүлэн дэлхийд оршиж байдгийг мэддэг, тэднээс өөрийгөө болоод ойр дотныхоо хүмүүсийг хамгаалахыг хичээдэг, ямар ч үед тэдний өмнө бууж өгдөггүй сэтгэлийн их хаттай, эр зоригтой, хүчтэй хүмүүст тэд ирж халддаггүй, тэдний биед очиж наалдаггүй, тэгэх шаардлага ч байдаггүй. Тийм хүмүүстэй байх тэдэнд хэцүү. Харин сул дорой, ингээд л надад өвгөд дээдсүүд маань тусалдаггүй юм, юунд ч итгэх итгэл алга, надад туслаач гэж залбирч байгаа тийм нөхөд рүү л тэд яваад очдог. Тийм хүмүүст тэд тусалж, хөл дээр нь босгохдоо өөрийн үйлчлэгч нараа болгодог. Харынхныг өөрийн биедээ ойртуулсан тэр хүмүүс өөрсдөө л буруутай.
Клиник үхлийн талаар бидэнд хэлж өгөөч.
Тун сайхан асуулт байна. Энэ бол тухайн хүнд дахин төрж, амьдралыг өөрөөр харах боломж олгож байгаа хэрэг юм. Хүмүүс үүнийг аз, тэнгэрийн хишиг гэж тосож авах хэрэгтэй. Хүн бүрт энэ зүйлийг туулж, хөл дээрээ дахин босох боломж тэр бүр олддоггүй. Хүмүүс ингээд л бүх зүйл өнгөрлөө, амьдрал дууслаа, нэг удаа тохиолдсон одоо хангалттай, хоёр дахиа энэ бүхнийг даван туулна гэхээс айж байна гэдэг. Энэ үнэн ш дээ. Үнэн хэрэгтээ тийм зүйлийг даван туулсан тэдгээр хүмүүс бол хүчтэй, чадалтай, тэнхээтэй бардамнах зүйлтэй хүмүүс. Тэд дахин төрж, бүхнийг шинээр эхлэх боломж олдсон эгэл бус онцгой сүнстэй нэгэн гэдгээ мэдэж явах хэрэгтэй. Клиник үхэлд орж үзсэн хүн өөрийгөө хөдөлж явж, мөнгө олж, идэж ууж, үр хүүхэд төрүүлж байдаг ердийн нэгэн махан биетэн биш онцгой нэгэн гэдгээ ухаарч амьдралыг шал өөрөөр харж эхэлдэг. Тэд намайг сонсож, миний хэлснийг ойлгож, өөрсдийгөө хэн бэ гэдгийг ч мэднэ. Тэд өөрийгөө өөрчлөх төдийгүй, далдад үзсэн бүхнээ өрөөл бусдад түгээж, бусдыг ч бас өөрчилж чаддаг.
Клиник үхэлд орж сэргэсэн хүмүүс тэр үедээ үзсэн, таньсан зүйлсээ олонд ярьж, онцгой чадваруудаа олж нээдэг гэдэг.
Тийм шүү. Тэд нөгөө ертөнцөд очоод буцаж ирсэн хүмүүс. Тиймээс энэ боломжоо үнэлж, хүндэлж, ямар ч тохиолдолд айж ер болохгүй.
Энэ хүмүүсийг Тэнгэрээс илгээсэн хүмүүс гэж ойлгож болох уу?
Болно. Харамсалтай нь ихэнх хүмүүс тэднийг солиотой, галзуу гэж боддог.
Энд хүмүүс нэг нэгнийгээ солиотой гэх нь элбэг үзэгдэл.
Хүн төрөлхтний хөгжлийг мөхөөж байгаа хамгийн гол алдаа энд л байгаа юм.
Үйлийн үргүй, эсвэл тун бага алдаатай хэрэгждэг хөтөлбөр гэж байх уу?
Тийм хөтөлбөр гэж байдаггүй. Хөтөлбөрөө гүйцэтгэж явахдаа хүн бүхэн л алдаа гаргадаг. Бид бүгд л ямар нэгэн үйлийн үрийг ардаа, нуруундаа үүрч тээж явдаг. Хүн бүр л их бага алдаануудыг гаргаж, хэн нэгнийг гомдоож, уучлал гуйж явдаг. Хамгийн гол нь та энэ дэлхийд ухаарал авах гэж ирсэн. Энэ амьдралдаа ухаарлыг хэр сайн олж авна, дараагийн амьдрал чинь тэр хэрээр хөнгөн, зөөлөн өгөгдөх болно.
Сайн хэрэгжсэн хөтөлбөр гэж оногдсон хувь тавилангийн замаасаа бага хазайж, бага төөрсөн байхыг хэлэх үү?
Тэгж дүгнэж болох ч ер нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл явц өөрөө тун адармаатай, маш төвөгтэй зүйл байдаг. Хөтөлбөрийг хэвийн хэрэгжүүлнэ гэхээсээ илүүтэй хөтөлбөрийг нэр төртэй биелүүлнэ гэх нь зөв ойлголт байх болно.
Урд насны амьдралаас дагуулж ирэх зөөврүүд ямар учиртай вэ?
Өнгөрсөн амьдралаас, өнгөрсөн удаагийн үхлээс улбаатай жишээ нь: та урд насандаа дүүжлүүлж үхсэн байлаа гэж бодоход дараагийн амьдралд чинь танд хүзүү хоолойны өвчлөлүүд, хүндрэлүүд их тохиолдох болно. Ийм зөөврүүд маш олон янз байдаг. Зан төлвийн, харилцааны, өвчний, гэмтлийн, бие дээрх тэмдэгтийн гэх мэт хүн бүхэн өөртөө ийм зөөврүүдийг өмнөх амьдралуудаасаа тээж авчирдаг. Гагцхүү зарим хүнд энэ нь далд байдлаар үл мэдэг илэрдэг байхад зарим нэгэнд нь их тод илэрч харагддаг. Би чинь цоо эрүүл хүн ш дээ, гэтэл яагаад ийм зүйл тохиолддог байнаа, яагаад, яагаад гэж та нар асуудаг. Энэ бол өнгөрсөн амьдралаас тань дагаж ирсэн таны туулах ёстой, үзэх ёстой зүйлсийн нэгээхэн хэсэг юм. Өнгөрсөн амьдралдаа та ямар нэг зүйлийг дутуу, буруу хийсэн учир энэ насандаа та түүнийгээ засаж залруулж, гүйцээж хийх даалгавартай гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс та түүнийг даван туулах л үүрэгтэй. /үүнийг бид үйлийн нэхэл гэж нэрлэдэг/ Заримдаа үйлийн үрийн төлөөс, хийх үйлийн нэхэл хүний амьдралд давхцах тохиолдол байдаг. Хүний хувь тавилангийн хөтөлбөр бол маш сонирхолтой, өргөн цар хүрээтэй судлагдхуун юм. Энэ сэдвийг мөнхөд судалж болно. Сүнс бүхэн давтагдашгүй байдаг. Сүнс гэж юу юм бэ, юунаас болж, юунд хүргэх гэж, яагаад гэх мэтээр нэг бүрчлэн нягтлан судлахад асар их цаг хугацаа орно.
Сайхан тайлбар өгсөн зөвлөх онгод танд баярлалаа. \Зөвлөх онгод нь 1-р Петр хаан шүү\

Комментариев нет:
Отправить комментарий