Ерэн есөн их тэнгэрт нь
Номтын хөх тэнгэр оршвой
Номтын хөх тэнгэртээ
Эл гучин гурван баатар оршвой
Номтын хөх тэнгэр оршвой
Номтын хөх тэнгэртээ
Эл гучин гурван баатар оршвой
Гучин гурван баатрууд нь
Ард олны арвин ухаантнуудын
Төрт ёсны түүхт улбааны
Амин нэгэн хэлхээс болж
Алтан утсан сүлжээсийн
Аргамж болон оршсон түүхтэй
Ард олны арвин ухаантнуудын
Төрт ёсны түүхт улбааны
Амин нэгэн хэлхээс болж
Алтан утсан сүлжээсийн
Аргамж болон оршсон түүхтэй
Номтын хөх тэнгэрийн
Гучин гурван баатар болбоос
Аядуу зөөлөн эвсэг даруу
Ачит үйлсийн ухааны оройд
Төрт улс бүрийн түүчээ магнайд
Түүхийн улбаанд оршиж байсан юм
Гучин гурван баатар болбоос
Аядуу зөөлөн эвсэг даруу
Ачит үйлсийн ухааны оройд
Төрт улс бүрийн түүчээ магнайд
Түүхийн улбаанд оршиж байсан юм
Түмэн олон үрсийн оюуныг нээгч
Төгөлдөр амин судруудыг хамгаалагч
Гучин гурван дайны их үйлтэй
Дайчин гучин гурван өвгөд оршвой
Төгөлдөр амин судруудыг хамгаалагч
Гучин гурван дайны их үйлтэй
Дайчин гучин гурван өвгөд оршвой
Алтан өлгий нь хүмүүн биед нь оршсон
Ачит энэ хөндийд, аглаг тив дэлхийд
Дайнд сэлмээ сугалж, уухайгаа өргөж
Ард олныхоо амар амгалангийн төлөө
Ахуйт төрийнхөө босоо оршихуйн төлөө
Амин энэ дэлхийн хөх зүрхний төлөө
Хатан зориг, халуун амиа
Урсган байж тэмцсэн түүхтэйсэн билээ
Ачит энэ хөндийд, аглаг тив дэлхийд
Дайнд сэлмээ сугалж, уухайгаа өргөж
Ард олныхоо амар амгалангийн төлөө
Ахуйт төрийнхөө босоо оршихуйн төлөө
Амин энэ дэлхийн хөх зүрхний төлөө
Хатан зориг, халуун амиа
Урсган байж тэмцсэн түүхтэйсэн билээ
Гучин гурван баатар үгүйгээр
Номтын тэнгэр хаа оршихсон билээ
Гучин гурван дайчид нь үгүйгээр
Номтын тэнгэр хаана мөнхрөхсөн билээ
Номтын тэнгэр хаа оршихсон билээ
Гучин гурван дайчид нь үгүйгээр
Номтын тэнгэр хаана мөнхрөхсөн билээ
Гучин гурван баатар эрсийн
Хүлэг нь шандаст хурдан
Үг нь яруу төгөлдөр
Илд нь онч мэргэн
Ухаан нь уужим цэлгэр билээ
Хүлэг нь шандаст хурдан
Үг нь яруу төгөлдөр
Илд нь онч мэргэн
Ухаан нь уужим цэлгэр билээ
Гучин гурван баатрын
Гучин гурван хайхамшигт түүх
Агуу энэ судартаа багтаж
Алтан, мөнгөн, амин гурван хэлхээний
Гурвын тоо, гурвалын их учгийг
Бэлгэдэн байж бууж буй юм
Гучин гурван хайхамшигт түүх
Агуу энэ судартаа багтаж
Алтан, мөнгөн, амин гурван хэлхээний
Гурвын тоо, гурвалын их учгийг
Бэлгэдэн байж бууж буй юм
Гучин гурван эл баатрууд
Тив дэлхий хөрст газартаа
Түүхээ үлдээсэн нь цөөхөн ч
Түмэндээ хийсэн үйлс нь арвин билээ
Тив дэлхий хөрст газартаа
Түүхээ үлдээсэн нь цөөхөн ч
Түмэндээ хийсэн үйлс нь арвин билээ
Хөг эгшгээ өргөж
Хурц илдээ далайж
Хурдан хүлгээ ташуурдаж
Хүйн залгамжит ертөнцөд
Хүмүүн зоны алтан ухаан
Төрийн суу билгийг дээдлэн мөнхөлж
Хамгаалан орших чадал тэнхээт
Чансаа хүлэгт гучин гурван баатар
Чандмань хөрстөд ийн заларч байна
Хурц илдээ далайж
Хурдан хүлгээ ташуурдаж
Хүйн залгамжит ертөнцөд
Хүмүүн зоны алтан ухаан
Төрийн суу билгийг дээдлэн мөнхөлж
Хамгаалан орших чадал тэнхээт
Чансаа хүлэгт гучин гурван баатар
Чандмань хөрстөд ийн заларч байна
Уухайн дууны хөг аялгуугаар
Урам зоригоо бадраан сэргээж
Адуу янцгаан тургилах дуунаар
Амин хүсэл өөдөө жигүүрлэсэн
Урам зоригоо бадраан сэргээж
Адуу янцгаан тургилах дуунаар
Амин хүсэл өөдөө жигүүрлэсэн
Дайчин гучин гурван баатрыг
Далай тэнгис, тив дэлхий
Уул нурууд, ургамал модод
Ус амьтан эл бүгд сонордтугай
Толгойтой бүхэн мэдтүгэй
Дайнд шогших дархан ухааныг өвлөтүгэй
Далайг зүсээд гарах эрдэм чадлыг хайрлатугай
Далай тэнгис, тив дэлхий
Уул нурууд, ургамал модод
Ус амьтан эл бүгд сонордтугай
Толгойтой бүхэн мэдтүгэй
Дайнд шогших дархан ухааныг өвлөтүгэй
Далайг зүсээд гарах эрдэм чадлыг хайрлатугай
Сэтгэлийн халуун, үгийн хурцаар
Сийлэгдэх олон түүх нь оршвой
Төөрөг тавилангийн түмэн нугачаанд
Дайны гал оршин буцалж байдаг юм
Сийлэгдэх олон түүх нь оршвой
Төөрөг тавилангийн түмэн нугачаанд
Дайны гал оршин буцалж байдаг юм
Нүдэнд үл үзэгдэвч
Дайны зүрх цохилж байдаг юм
Гарт үл баригдавч
Дайны илд хурцаа мэдрүүлж байдаг юм
Дайны зүрх цохилж байдаг юм
Гарт үл баригдавч
Дайны илд хурцаа мэдрүүлж байдаг юм
Хар муутай хатгалдан дайтаж
Хатуу бэрхийг даван туулж
Халуун галд хамт шатаж
Хүйтэн мөсөнд цуг хөлдөж
Улаан шуургыг зөрөн туугдаж
Урсгалт усыг сөрөн хөвж
Энэ л гучин гурван баатрууд
Үйлээ дүүргэж явсан түүхтэйсэн билээ
Хатуу бэрхийг даван туулж
Халуун галд хамт шатаж
Хүйтэн мөсөнд цуг хөлдөж
Улаан шуургыг зөрөн туугдаж
Урсгалт усыг сөрөн хөвж
Энэ л гучин гурван баатрууд
Үйлээ дүүргэж явсан түүхтэйсэн билээ
Гал, ус, ухаан гурвын уялдлагаар нь
Гай бүхнийг дарсан гучин гурван баатар
Гал, ус, ухаан гурвын нэгдлээр
Ган бат эв овын гагнаасыг
Бөхөлж үлдээсэн түүхтэй
Гай бүхнийг дарсан гучин гурван баатар
Гал, ус, ухаан гурвын нэгдлээр
Ган бат эв овын гагнаасыг
Бөхөлж үлдээсэн түүхтэй
Гал, ус, ухаан гурвын уялдлагаар
Алтан эл хөрстийг бүтнээр нь
Авч үлдсэн түүхтэйсэн билээ
Гал, ус, ухаан гурвын дээдээр
Хүмүүн зоныг тархитай нь үлдээсэн
Ухаан мэдлэгтэй нь мөнхрөөсөн
Агужим хэрнээ аугаа түүхтэй
Гучин гурван баатрууд билээ
Алтан эл хөрстийг бүтнээр нь
Авч үлдсэн түүхтэйсэн билээ
Гал, ус, ухаан гурвын дээдээр
Хүмүүн зоныг тархитай нь үлдээсэн
Ухаан мэдлэгтэй нь мөнхрөөсөн
Агужим хэрнээ аугаа түүхтэй
Гучин гурван баатрууд билээ
Хүлгээ унаад аянд мордсон ч
Үрсээ үнэрлээд явах хувьтай
Дайны хатуу дэгийн дор
Дайчин тэнгэрийн зарлигт үйлсээ
Дальдраа нь үгүй дүүргэсэн түүхтэй билээ
Үрсээ үнэрлээд явах хувьтай
Дайны хатуу дэгийн дор
Дайчин тэнгэрийн зарлигт үйлсээ
Дальдраа нь үгүй дүүргэсэн түүхтэй билээ
Зэр зэвсэг илд бамбайгаа
Зэхэн байж, эдлэн хэрэглэж
Зүхэлт дайснаа даран номхруулсан
Зүйрлэшгүй ачтай гавьяатнууд билээ
Зэхэн байж, эдлэн хэрэглэж
Зүхэлт дайснаа даран номхруулсан
Зүйрлэшгүй ачтай гавьяатнууд билээ
Төө хэрийн махан биетэй ч
Түмэн олныхоо төлөө үйлээ дүүргэсэн
Төвшин амгалан аавын үрс
Эцгийн голомтын галыг залгасан
Эрийн хийморийг босоо оршоосон билээ
Түмэн олныхоо төлөө үйлээ дүүргэсэн
Төвшин амгалан аавын үрс
Эцгийн голомтын галыг залгасан
Эрийн хийморийг босоо оршоосон билээ
Мянгантай, түмэнтэй, бумантай жилийн түүхтэй
Баатар эрсийн түүхийг сонордоцгоо
Үрс хойчисдоо сонордсон бүхнээ өвлүүлцгээ
Баатар эрсийн түүхийг сонордоцгоо
Үрс хойчисдоо сонордсон бүхнээ өвлүүлцгээ
Уяхан замбуутивийн хүмүүн үрс минь
Ухаан үгүйгээр хаана хүрэх билээ
Үгийн угийг үед нь
Үгийн үйлийг удамд нь
Эцгийн галыг үрд нь
Эхийн хайрыг үрсэд нь хүргэцгээ, үрс
Ухаан үгүйгээр хаана хүрэх билээ
Үгийн угийг үед нь
Үгийн үйлийг удамд нь
Эцгийн галыг үрд нь
Эхийн хайрыг үрсэд нь хүргэцгээ, үрс
Халуун галыг улаан гараараа атгаад суух чадалтай
Хахир өвлийн жаврыг махан биеэрээ туулах хаттай
Холын газрыг хоёр хөлөөрөө туулах тэнхээтэй
Дайны хэцүү бэрхийг ухаан мэдлэгээрээ
Даваад гарах эрдэмтэй болоорой үрс минь
Хахир өвлийн жаврыг махан биеэрээ туулах хаттай
Холын газрыг хоёр хөлөөрөө туулах тэнхээтэй
Дайны хэцүү бэрхийг ухаан мэдлэгээрээ
Даваад гарах эрдэмтэй болоорой үрс минь
Гучин гурван өөр амин чанарууд
Гучин гурван өөр ухаан билгүүд
Гучин гурван үндэс угсааны
Гучин гурван овог отгийн
Гучин гурван баатар эрсийн
Ухаан билигт сөгдөн мөргөе дөө
Гучин гурван өөр ухаан билгүүд
Гучин гурван үндэс угсааны
Гучин гурван овог отгийн
Гучин гурван баатар эрсийн
Ухаан билигт сөгдөн мөргөе дөө
БААТАР ХҮМҮҮН ГЭЖ
Дайны ухааныг үрдээ үлдээх чадалтай
Эрийн зоригийг зүрхэндээ бөхөлсөн
Эрэмгий дайчин суу ухаантнуудыг хэлэх билээ
Дайны ухааныг үрдээ үлдээх чадалтай
Эрийн зоригийг зүрхэндээ бөхөлсөн
Эрэмгий дайчин суу ухаантнуудыг хэлэх билээ
Зэвсгийн ухааныг гаргууд эзэмшиж
Зэрэглээт үйлсийг тунгаах чадалтай
Зүглээд ирсэн хортон дайснуудыг
Хумхын тоос мэт сийчээд гарах
Хүчин зоригт баатар эрс нь билээ
Зэрэглээт үйлсийг тунгаах чадалтай
Зүглээд ирсэн хортон дайснуудыг
Хумхын тоос мэт сийчээд гарах
Хүчин зоригт баатар эрс нь билээ
Эцгийн ухааныг өвлөөд үлдсэн
Өвгөдийн сургаалыг тэргүүндээ шингээсэн
Барын зүрхтэй, баатрын алхаатай
Ирвэсийн хурдтай, элээн дэвэлттэй
Шонхрын нүдтэй, шар шувууны хараатай
Шавилхан олноо хамгаалаад явах чадалт
Өвгөдийн сургаалыг тэргүүндээ шингээсэн
Барын зүрхтэй, баатрын алхаатай
Ирвэсийн хурдтай, элээн дэвэлттэй
Шонхрын нүдтэй, шар шувууны хараатай
Шавилхан олноо хамгаалаад явах чадалт
Хатуу, халуун, хүйтэн гурвыг
Туулаад гарах тэнхээтэй
Тэртээх алсын ухаантай
Тэнүүн өвгөдийн үр сад
Гучин бээрийн цаадхыг
Гүйлгээд харах тэнхээтэй
Гурван гүрний цаадах хэргийг
Мэдрээд суух чадалтай
Туулаад гарах тэнхээтэй
Тэртээх алсын ухаантай
Тэнүүн өвгөдийн үр сад
Гучин бээрийн цаадхыг
Гүйлгээд харах тэнхээтэй
Гурван гүрний цаадах хэргийг
Мэдрээд суух чадалтай
Арга билгийн шидийн хүчийг
Тэнцүүлэн хэрэглэж чадахуйц
Тэнгэрийн ухаант, хөрстийн биет
Тэвчээр нь хад чулуу мэт
Тэнхээт үрсийг БААТАР хэмээхсүгэй
Тэнцүүлэн хэрэглэж чадахуйц
Тэнгэрийн ухаант, хөрстийн биет
Тэвчээр нь хад чулуу мэт
Тэнхээт үрсийг БААТАР хэмээхсүгэй
Тэргүүнээ гудайлгах эрхгүй
Тамгаа харуулах учиргүй
Тоонот гэрийг түшин явах чадалт
Тэнүүн ухаантай тэнэгэр амгалан
Төвшин эрсийг БААТАР хэмээхсүгэй
Тамгаа харуулах учиргүй
Тоонот гэрийг түшин явах чадалт
Тэнүүн ухаантай тэнэгэр амгалан
Төвшин эрсийг БААТАР хэмээхсүгэй
Чин үнэнийг цээжиндээ наасан
Чадал ихт чансаат хүлэгт
Ардын ухааныг дээдлэн явах заяат
Баатар хүмүүн бүтэж буй нь энэ юм
Хад чулууг хага бутлан нурааж
Ган сэлмийг гархи болгох бяртай
Бөө ухааныг дээдэлсэн
Бөх зөн нь арвидсан
Тэнгэр заяат үрсийг БААТАР хэмээхсүгэй
Чадал ихт чансаат хүлэгт
Ардын ухааныг дээдлэн явах заяат
Баатар хүмүүн бүтэж буй нь энэ юм
Хад чулууг хага бутлан нурааж
Ган сэлмийг гархи болгох бяртай
Бөө ухааныг дээдэлсэн
Бөх зөн нь арвидсан
Тэнгэр заяат үрсийг БААТАР хэмээхсүгэй
НОМТЫН ТЭНГЭРИЙН ДЭМЧИЙН ӨРГӨӨ
2017-09-06
2017-09-06
Комментариев нет:
Отправить комментарий