ДЭЛХИЙН 1-Р ХЭМЖЭЭСТИЙН ТУХАЙ
Өнөөдөр бид Дээд онгодын зааварчилгаар дэлхийн хэмжээстүүдийн тухай ярилцах болно.
Аль хэмжээстээс эхлэн ярих вэ?
Нэгдүгээр хэмжээстийн тухай эхлээд ярилцъя.
За тэгье. Хөгжлийн түвшнээрээ энэ хэмжээст биднээс хэр хоцорч яваа вэ?
Энэ бол их сонирхолтой хэмжээст. Эгэл бөөмсийн, молекул бүтцийн хөгжлийн үе шат энд бий. Энд биет амьдрал хараахан үүсч бий болоогүй ч эцсийн дүндээ амьдралыг үүсгэдэг тэр л амиудын, бичил хэсгүүдийн хөдөлгөөнүүд оршин байдаг хэмжээст. (Амь, амьтан, мангдай, наран, саран, сүүн эх нь хүний үүслийн эх үндэс гэж Чингис хааны бага хүү Тулуй хааны эхнэр Сорхагтуни бэхи хатны Алтан сударт маш тодорхой, бүр онолын түвшинд дэлгэрэнгүй бичсэн байдаг).
За одоо нэгдүгээр хэмжээст рүү очиж үзье. Тийшээ дөхөөд очихоороо хэлээрэй. Тийш орохын өмнө хэд хэдэн үйлдлийг бид хийх учиртай.
Бид орох хаалганы дэргэд ирлээ.
Астраль биеийн (орон зай биеийн) эрчмийн хэмжээг 58 хувиар нэмэгдүүлж, эрчмийн хэлбэлзлэлийг 37Гц болгоё. Бэлэн болохоороо хэлээрэй. Эрчмийн өнгийг Дээд онгод өөрөө мэдэж сонгоорой.
Болгочихлоо.
Одоо өөрийнхөө эрчмийн хувь, хэлбэлзлэлийн давтамжийг хэмжээстийн эрчим, давтамжтай нэгэн хэмд ижилсгэе. Дуусахаараа хэлээрэй.
Дууслаа
Нэг, хоёр, гурав гэж тоолоход Дээд онгодын хяналт дор нэгдүгээр хэмжээстийн хаалгаар орцгооё. Бид энд таван минутаас илүү удаан байж болохгүй. Ормогцоо хэлээрэй.
Орчихлоо.
Сайн байна. Эргэн тойронд чинь юу харагдаж байгааг нэг бүрчлэн дэлгэрэнгүй хэлье.
Хөдөлж байгаа бичил бөөмсүүдийг харж байна. Танай ойлголтоор бол үр хөврөл гэсэн үг. Энэ хэмжээстийг танайхаар бол амьдралыг төрүүлэгч хэмжээст гэж нэрлэж болох юм. Эсвэл ийшээ унаж ирдэг тэдгээр хүмүүст тохируулан шийтгэлийн хэмжээст ч гэж нэрлэж бас болно. Үнэнийг хэлэхэд энэ хэмжээст бол үнэхээр сонин өвөрмөгц хэмжээст. Хэрвээ энэ гаригийг 6 хэсэгт хуваавал хэсэг бүрт тодорхой давхарга, хөгжлийн тодорхой үе шатууд байгаа. Яг энд бол эгэл бөөмсийн, молекулын хөгжил хөдөлгөөн оршиж буй. Эдгээр нь эрчмийн тодорхой хувь, тодорхой хэлбэлзэл, давтамжид нийцэн оршиж, дараагийн хэмжээст рүү дэвшин орон нөхцлийг бүрдүүлж байдаг. Нэгдүгээр хэмжээст гэж байгаагүй бол хоёрдугаар, гуравдугаар, дөрөвдүгээр гэх мэтчлэн дараа дараагийн хэмжээстүүд байхгүй байх байсан. Хөгжил бүхэн өөрийн гэсэн эх үндэс, язгууртай. Эндхийн бүх зүйлс харьцангуй гоёмсог, байгаль нь ч үзэсгэлэнтэй. Танай хэмжээстийн оршихуйд мод гэж нэрлэгддэг тэдгээр зүйлс энд ч бас бий. Тэнгэр нь ногоон өнгөтэй. Тэнгэрийн өнгө нь ногооноос нил ягаан өнгө рүү ууссан байгаа нь бөөмсийн хөгжил, хөдөлгөөнийг идэвхжүүлэх, эрчимжүүлэх зориулалттай. Тэднийг гараараа тэмтэрч үзэж болно. Тэд гулгамхай ч гарт, гарын өндгөнд тэмтрэгддэг. Эд тийм ч сайхан бус үнэртэй юм байна. Бөөмсүүд нь өөр өөр өнгөтэй харагдаж байна. Ягаан, нил ягаан гэх мэт маш олон өнгөөр алаглан байна. Би \дээд онгод\ дэлхийд хүн болж төрж байхдаа ийм олон янзын өнгүүдийг харж байгаагүй юм байна, Люба ч (аялагч буюу слипер) бас “ийм олон төрлийн өнгө байдаггүй ш дээ” гэж хэлж байна.
Энэ бүгд биет хэлбэрээр оршин байна уу?
Бодитоор оршдог ч бие биетэйгээ зохирон ууссан маш бага эрчим агуулсан эрчмийн олон орнуудтай юм байна. Эрчмийн хувь нь 15, хэлбэлзэл нь 2Гц-ээс ихгүй.
Энд ямар нэгэн амьд амьтан байхгүй юу?
Байхгүй. Тэд цааш хөгжиж байж амьтан болно. Үүнийг амьдралын хөрс шороотой зүйрлэж болох юм.
Ус байна уу?
Яг ч ус гээд хэлчих боломжгүй нэг тийм хар ногоон өнгөтэй бохир зунгаг шиг юм байна. Харагдах байдал нь ч бас тийм сайхан бус. Хөрс шороог аваад дотор нь үр хийгээд мод тарилаа гэж бодоход энэ хэмжээст бол та нарынхаар тэр хөрс нь юм.
За бид энд 4 минут, 30 секунд болсон байна. Тэгэхээр одоо намайг нэг, хоёр, гурав гэж тоолоход эндээс буцаж талбай руу гараарай. Нэг, хоёр, гурав, бид хэмжээстээс гарч, талбайд ирлээ.
Любагийн эрчмийн хэлбэлзэл хэд байна вэ?
12,3Гц
Тийм ихийг алдсан байна уу?
Тэгсэн байна. Энэ бөөмсүүд эрчим их сордог юм байна.
Ойлголоо. За одоо ярилцлагаа үргэлжлүүлье. Тэгэхээр энэ хэмжээст үгүйгээр дэлхийд амьдрал бий болох боломжгүй байсан уу?
Эгэл бөөмсийн энэ оршихуй үгүйгээр дэлхийд амьдрал бий болж чадахгүй байсан. Би түрүүнд хөрс шороо, үр хоёроор энэ тухай тайлбарлаж хэлсэн. Тэд хүний тэнийлгэсэн гарын алганд багтахаар хэмжээтэй харагдаж байсан. Тэд тунгалаг өнгөтэй, өндгөн хэлбэртэй үр хөврөлүүд. Энд амьдрал үүсэн бий болох үйл явц бүхэлдээ өрнөж байна. (Манай өргөөний Хэлмэрч онгод өндөг тахиа хоёрын өндөг нь анхдагч шүү үрс минь гэж хэлж байсан нь санаанд орчихлоо. Өвгөд мэдээж бүхнийг дээрээс харж байгаа учир аливааг үндэс язгуураар нь тайлж хэлдэг.) Эдгээр өндгөн үр хөврөлүүд хагарч дараагийн хэмжээст рүү дараагийн төрхөөрөө эсвэл энэ л төрхөөрөө шилжиж төрнө. Гэхдээ дараачийн хэмжээстэд тэд амьд биет, бодгал хэлбэрээр оршино.
Та ярилцагын эхэнд доод хэмжээст рүү сүнсүүд очдог гэж хэлсэн.
Энэ бол маш ховор тохиолддог маш төвөгтэй үзэгдлүүд юм. Хэрвээ сүнс тийшээ нэг орчихвол хэзээ ч тэндээс эргэж гарахгүй.
Тэдэнд юу тохиолддог гэж?
Тэдгээр сүнсүүд тэнд задран хуваагддаг. Тэдний эрчим, хэлбэлзэл, дээд хэмжээстүүдийн, гэрлийн оршихуйдын эрчим, хэлбэлзэлд хэзээ ч хүрч чадахааргүй болон жижгэрдэг.
Нэгдүгээр хэмжээстийг нэгдүгээр давхарга юм гэж үзвэл гэрлийн давхарга гэдэг нь авиран гарч болох хамгийн өндөр хэсэг, оргил цэг нь.
Цаг хугацааны хаалга, орцуудын давхцал байдаг уу? Манай хэмжээстээс энэ нэгдүгээр хэмжээст рүү бид сүнсээрээ биш бодит биеэрээ орох хаалгууд бий юу?
Ийм зүйл болдог. Энэ нь зүй тогтнолоороо 500 жилд нэг удаа болдог. Энэ хаалга их өргөнөөр нээгддэг. Гуравдугаар хэмжээстээс хоёр руу, хоёрдугаар хэмжээстээс нэг рүү хаалга нээгдэж байж, гуравдугаар хэмжээст нэгдүгээр хэмжээстийн хооронд өргөн хонгил нээгдэнэ. 3, 4, 5, 6-р хэмжээстийн хооронд хаалгууд бусдыгаа бодвол харьцангуй хялбар нээгддэг ч хэмжээстүүдийн хэлбэлзлэлийн ялгаа хэт өндөр учраас тэдний хооронд харилцаа холбоо тогтох боломж маш хязгаарлагдмал.
Тэгэхээр хоёрдугаар хэмжээстэд амьдрал байдаг байх нь тийм үү?
Тэнд амьтдын ертөнцийн түвшинд амьдрал оршин буй. Хүний хувьслыг судалсан хүмүүсийн дэвшүүлсэн үзэл баримтлалуудыг мэддэг бол тэнд амьдрал яг тийм байдлаар өрнөж байгааг хялбархан ойлгоно. (Хүн бичнээс үүссэн, хүн бичнээс үүсээгүй гэж эрдэмтэд хоёр хэсэгт хуваагдан маргалдсаар өнөөдрийг хүрсэн. Яг үнэндээ бол тэд бүгд зөв ярьж байгаа. Харин хэн нь илүү чинадыг харж, уг язгуурыг таньж чадаж байгаагаас хамаарч л энэ хүмүүсийн байр суурь хуваагдаад байгаа юм. Үүслийн үүслээс эхлэн хөөгч нар нь хүн бичнээс үүсээгүй гэдэг, хөгжлийн үе шатны дундаас харж байгаа нь хүн бичнээс үүссэн гэдэг. Хүн бичнээс үүссэн байлаа гэж бодоход бич ч бас ямар нэг үүдэл эс, үр хөврөл, эгэл бөөм, сүнслэг эрчмээс үүссэн байж таарна. Манай өвгөд бидэнд дэлхийд 2 төрлийн бич оршиж байсан. Нэг нь өнөөгийн та нартай зэрэгцэн оршиж буй энэ бич нар, нөгөө нь Дээд бич нар байсан юм. Харин тэр Дээд бич нь хувьслын (эволюцийн) онолын дагуу хөгжсөөр өнөөгийн хүн та нар болсон гэж хэлж өгсөн. Би мэдээж энд бидний сүнсний тухай ярьсангүй. Тэр бол тусдаа асуудал. Би бодгал буюу бидний бодит биеийн тухай ярьж байна)
Үүнийг хүй нэгдлийн нийгэмтэй адилтган үзэж болох уу?
Болно. Гэхдээ хүмүүс энэ үеийн амьдралыг нэлээдгүй хийсвэрлэн, “будантуулсан” байдаг юм.
Хоёрдугаар хэмжээстэд амьд биетүүд дараа дараагийн хэмжээстүүдэд төрөх тэр л дүр төрхөндөө орж төрж хэлдэг. Энэ бол эгэл бөөмсөөс хүн үүсч байгаа хувьслын үе шат юм. Ирээдүйд хэрхэн хувьсахыг хэн ч таашгүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл өнгөрснийг очиж харах нь ирээдүйг очиж харахаас илүү хялбархан зүйл.
Тэгэхээр бид бүгд нэгэн цагт хоёрдугаар хэмжээстэд төрж байсан байх нь ээ?
Тийм. Хоёрдугаар хэмжээстэд бүгд төрж байсан.
Тэгээд хоёрдугаар хэмжээстээс гуравдугаар хэмжээстэд ирж төрцгөөсөн байх нь.
Тэгсэн. Тэгэхдээ туйлын нөлөөллүүд өөрчлөгдөж, хэмжээст нэгээс нөгөөд рүүгээ шилждэг. Өөрөөр хэлбэл бид гуравдугаар хэмжээстээс хувьсан өөрчлөгдсөөр дөрөвдүгээр хэмжээст рүү шилжин орж, дөрөвдүгээр хэмжээстэд оршин амьдарна. Үүний адилаар нэгдүгээр хэмжээст ч мөн тэс ондоо болж, хувьсаж хөгжинө.
Бидний олж авсан мэдээллээс харахад, түүхээс үзэхэд одоо гуравдугаар хэмжээстэд амьдарч байгаа хүн төрөлхтөн бид манай эриний өмнө, манай эриний дараа, 1600 онд гэх мэтээр өнгөрсэн бүхий л цаг үед энэ дэлхийд амьдарч байсан байдаг. Тэгэхээр 2-р хэмжээстээс 3-р хэмжээст рүү бодит оршихуйн шилжилт хэрхэн хийгдсэн бэ?
Энэ бол маш нарийн, төвөгтэй үйл явц байсан. Хэлбэлзлэлийг бүрэн өөрчлөх замаар халаа сэлгээ хийгдсэн. Хүн төрөлхтөнд үүнийг “устгал юм байна” гэсэн буруу ойлголтыг өгчихгүйн тулд яаж зөвөөр тайлбарлая даа. Балар эрт цагт байсан хүй нэгдэл, анхны нийхэмшил ингэж тэгж устсан, хүмүүс ахин дахин төрсөөр байсан, ийм ийм дайн байлдаан болж байсан, тийм солир тэгж унасан гэх үзэгдэл, үйл явдлууд бүгд хөгжлийн хувьслын үе шатууд юм.
Тийм учиртай юм бий.
Бидний нэрлэж сурснаар түүх, дахин төрөлт, шинжлэх ухааны бүтээл эд бүгд цаг цагт л бий болж байдаг. Хэзээ нэгэн цагт бид 2-р хэмжээстэд байсан, одоо бид гуравдугаар хэмжээстэд байна. Дараа нь бид дөрөвдүгээр хэмжээстэд очиж төрнө. Хувьслын явцад бид хэмжээстээс хэмжээст рүү шилжсээр байх болно. Зургадугаар хэмжээстэд очихоороо хүн төрөлхтөн та нар тэнд биет хэлбэрээр оршихгүй. (Энэ бол бидний хувьд аль хэдийнэ тодорхой болсон зүйл. Тэр үед бид сүнсээр, эфир биеэр оршино. Яг энэ цаг үед бидэнтэй зэрэгцэн орших 6-р хэмжээстийн сүнслэг оршихуй дэлхийд хэд хэдэн газарт бий. Бүгдийг мэдээж хэлж болохгүй байх. Гэхдээ ямартай ч Хималайн уулс, Кайлас ууланд байдгийг нийтэд хэлэхийг өвгөд зөвшөөрсөн. Ведийн соёлынхон ч энэ тухай сайн мэддэг байсан. Монголд бас 6-р хэмжээстийн оршихуйдтай хэд хэдэн газар бий.) Тэнд та нар ямар дүр төрхтэй байхыг ч хэлж мэдэхгүй. Хувьсал хэрхэн явагдахаас энэ бүхэн шалтгаална.
Ард түмэн дотор соёл иргэншлийн халаа, сэлгээ хийгдэнэ гэж ойлгож болох уу?
Яг зөв тэгж ойлгож болно. Гэхдээ яг одоо хоёрдугаар хэмжээстэд байгаа амьд биетүүд, бодгалууд бидний хоёрдугаар хэмжээстэд байсан үеийнхээс хөгжлийнхөө хувьд илт давуу болсон бий.
Ойлгомжтой
Бидний дараа гуравдугаар хэмжээстэд төрөх тэр хүмүүс нь нөхцөл байдлыг хялбархан тусгаж авдаг, эрчмийн үйлчлэллийг хүлээн авах чадвар өндөр, амьтдын ертөнцтэй сайн харилцан ойлголцдог, усан доорх оршихуйн амьдрал, амьтдын ертөнцийн амьдрал ахуйн талаарх ойлголт сайтай, тал бүрийн баялаг мэдлэг, мэдэгдхүүнтэй болсон байх болно. Тэд одоогийн биднээс илүү ухаантай болж, бид мөн өмнөхөөсөө илүү их ухаалаг болсон байна.
Гуравдугаар хэмжээстээс дөрөвдүгээр хэмжээст рүү хэдэн жилийн дараа бид шилжих вэ?
Энэ тухай хугацаа зааж ярихад хэцүү. Яагаад гэвэл 6 хэмжээст зургуулаа цогцоороо нэгэн зэрэг хөгжиж дэвшиж байж шилжилт хийгдэнэ. Хэрвээ 6-р хэмжээстэд хөгжил ямар нэг шалтгаанаар зогсвол бид бүгдээрээ хөгжлийнхөө хувьд бас зогсоно. 6-р хэмжээст бол сансар огторгуй руу гарах хаалга болж өгдөг.
Бид оношилгооны үед хүмүүсээс \хүний астрал биеэс, сүнснээс, дээд би-гээс\ асуухад тэд дэлхийд жишээ нь: 6 удаа төрж байна, мөн өмнө нь 4, 5-р хэмжээстүүдэд бас төрж байсан гэх мэтээр хариулдаг. Энэ ямар учиртай вэ?
Сүнс аялж чаддаг. Сүнс дэлхийн торлогийн онгорхой хаалга, хонгилууд руу орж тодорхой замаар аялахаас гадна, сүнсний ертөнцийн хаалга нээгдэхэд тийшээ ганцаараа биш хэд хэдээрээ, мянгаараа татагдан орох тохиолдлууд байдаг. Хэдийгээр санамсаргүй өөр хэмжээст рүү ороод тэнд амьдарчихсан ч тэдгээр сүнсүүд өөрийн байсан, байх ёстой хэмжээст рүүгээ заавал буцаж ирдэг ёстой. Тавдугаар хэмжээстэд амьдарч байсан сүнс гуравдугаар хэмжээстэд эргэж ирж төрөөд эндэх төрлөө гүйцээсэн бол цааш дөрөвдүгээр хэмжээстэд очиж өөрийн шинэ амьдралаа туулахаар тэнд төрнө.
Тэр тэнд хэдэн удаа төрөх вэ? Хэдэн удаа төрөлт авах вэ?
Энэ нь тухайн хэмжээстийн хууль, дүрмээс хамаарна.
Хэмжээст бүрд Дээд хүчнээс томилж өгсөн хамгаалагч онгодууд байгаа юу?
Хэмжээст бүрд тэд байгаа. Хоёрдугаар хэмжээстэд байдгийг би сайн мэднэ. Нэг удаа би түүнтэй уулзаж байсан. Гэхдээ тэдний оюун ухааны хөгжлийн түвшин хэт дорой учир бид харилцахад маш бэрхшээлтэй байсан. Миний асуусан асуултанд нэг нэг үеэр, авиагаар хариулж байсан. Тэдний хэл яриа маш муу хөгжсөн байснаас гадна эрчим хэлбэлзлэлийг хөрвүүлэх төхөөрөмж тавиагүй учир мэдээллийн урсгалууд маш муу дамжиж байсан. (Тэнгэрт хэлмэрч онгод гэж байдаг. Тэд энэ ертөнцийн, одот тэнгэрийн бүхий л хэмжээстийн, бүхий л оршихуйн хэлийг мэддэг. Мөн зарим онгодын улаач нар тархиндаа эрчим, мэдээлэл хөрвүүлэгч төхөөрөмжтэй байдаг).
Хоёрдугаар хэмжээстийн дээр байх сансар огторгуйн орон зайн бүтэц манайхтай адилхан уу?
Адилхан. Гэхдээ түвшингүүд нь цөөхөн бий.
6-р хэмжээстийн дараа сүнс сансар руу явдаг уу?
Тэд өөр гаригс руу явцгаадаг.
Мөнхийн амьдралд оддог уу?
Тийм.
2-р хэмжээст рүү энэ удаа очоод хэрэггүй байх гэж бодож байна.
Өнөөдөртөө очих хэрэггүй. 2 ба 3-р хэмжээстийн зөрүүний итгэлцүүр (эрчим хэлбэлзлэлийн зөрүү) бага учир бид тэнд илүү удаан байж, их зүйлийг судлах хэрэгтэй.
5, 6-р хэмжээс рүү очиход тэнд сонирхолтой зүйл их байх болно. Тэнд харилцааны хэлбэр тэс ондоо, хэл яриа өөр, үг хэллэг ч бас биднийхээс их ялгаатай.
Тэдэнтэй харьцаж болох уу?
Бид тэдгээр хэмжээстийн дээд онгодтой, харгалзагч хамгаалагч нартай хөөрөлдөөд зөвшөөрөл авахыг бодно. Тэдний эрчмийн орон бидний эрчмийн оронд тохируулагдаж болдог. Харин бидний орон тэдний эрчим мэдээллийн оронд тохируулагдах боломжгүй. Яг үүнтэй адил бид ч мөн 2-р хэмжээстийн эрчмийн орон руу тохиргоо хийж нэвтэрч болно. Дээрээс доошоо боломжтой, доороос дээшээ боломжгүй байдаг гэсэн үг. Дээд хэмжээстийнхэн доод хэмжээстэд оршиж байсан гэдгээрээ тухайн хэмжээстийн эрчмийн орныг сайн мэдэж, өөрийн эрчмийн орноо хувирган бууруулах боломжтой байна.
4-р хэмжээст хөгжлийн түвшингээрээ биднээс хэр хол түрүүлж яваа вэ?
Түүнийг жилээр төчнөөн өчнөөн гэж тоймлож хэлэх боломжгүй. Та нар өөрсдөө тийшээ очоод бүгдийг бодитоор харна бизээ.
Нээрэн тэр нь ч дээр байх.
Үнэн хэрэгтээ бол аргын ертөнцөд амьдарч байгаа хүмүүс дэлхий ямар хэлбэр дүрстэйг өнөөдөр ч ойлгож чадахгүй л байна. Тэгэхээр асуултууд их олон байж таарна. Аргын (бодит) ертөнцөд амьдарч байгаа хүмүүс заримдаа дэлхий дээр яг юу өрнөж, яг юу болж байгааг олж харахгүй явцгаадаг.
Дэлхий хавтгай гэсэн яриа гараад байна. (Энэ тухай Ведийн соёлынхон хэлсэн байдаг. Биет буюу бодит хэлбэрээр дэлхий өндгөн бөөрөнхий хэлбэртэй ч эфирийн түвшинд дэлхий хавтгай юм. 6-р хэмжээстэд оршиж байгаа тэдний зүгээс харахад дэлхийн эфир бие хавтгайдуу хэлбэртэй буюу Тэнгэрт байдаг эрчмийн бөөгнөрлүүд, манацрууд шиг байна гэсэн үг.)
Хүмүүс юу ч гэж хэлж ярьж болно. Аргын ертөнцөд амьдарч биет зүйлсэд анхаарлаа хандуулдаг та нар олон зүйлийг таниагүй мэдээгүй байгаа гэдгийг л хэлье. Энэ бол аргын ертөнцийн хөгжлийн мөн чанар юм. Ийм ч байх ёстой. Гэхдээ төгс рүү тэмүүлэн хөгжиж дэвшиж байгаа хүмүүсийн хувьд бодит зүйлд үндэслэн дүгнэлт хийх хандлага, итгэлцүүр буурч, 4-р хэмжээст рүү шилжин ирэхэд тэд өмнөхөөс илүү хүчирхэг болсон байх тул тэдэнд, тэдний үр хүүхдүүдэд зөн билиг, чадвар, үнэлэмж, алсын хараа бүгд заяагдсан байх болно. Танай дэлхийн төлөөлөгч нар хийсвэр төсөөллийн түвшинд олноороо амьдарч, ертөнцийн жам, хууль ёс, оршихуйдын хуваагдал байдгийг ч ойлгохгүй байна. Та нар хаана нь үнэн, хаана нь худал байгааг ялгаж сурах хэрэгтэй. (Ингэхэд манайхан юмыг их явцуу харж туйлширдаг. Нэг жаахан юм гадарлаад ирэхээрээ бүхнийг мэдэгч болчихлоо гэж ойлгоод бусдыг шууд үгүйсгээд эхэлнэ. Эсвэл энд тэнд аль нэг бүлгэм, урсгал, нийгэмлэг өөр юу ч байдаг юм нэг хүрээлэлд орохоороо хамгийн төгс төгөлдөр газарт (төгс зүйл гэж одоогоор манай хэмжээстийн хаана ч байхгүй) ирчихлээ, үүнээс цааш явах зам байхгүй гэж бодоод тэндээ тэр чигтээ гацчихна. Танин мэдэх зүйл хязгааргүй, хөгжиж дэвших зам эцэс төгсгөлгүй шүү хүмүүсээ. Таны тархийг та л өөрөө түгжиж, чинагш явах замаа та л өөрөө мухарладаг).
Үнэн худлыг ухаанаараа ялгаж харж чаддаг болсон хүн цааш явах, хөгжиж дэвших гавьяаг хүртдэг. Ердөө л ийм л зүй толтол бий.
Баярлалаа. Бид бичлэгүүдээ интернетэд байрлуулахаар зарим нэг өөрийгөө ховсчид гэж нэрлэсэн нөхдүүд бидний мэдээллийг гуйвуулан, өөр хэмжээст рүү очдог, очсон гэх мэдээллүүдийг сөргүүлэн бусдад өгч байна. Гэтэл ийм зүйл байх боломжгүй биз дээ?
Астрал биеэр өөр хэмжээстүүд рүү очихын тулд зайлшгүй дагаж мөрдөх тодорхой жаягуудыг, үйлдлүүдийг хийх хэрэгтэй байдаг. Юуны өмнө хаашаа, ямар орон зай руу орох гэж байгаа, тэнд юу, юу өрнөж болзошгүйг мэдсэн байх хэрэгтэй. Мэдээж хэн ч, юу ч гэж ярьж болно. Би та нарт хувьслын зүй тогтлын талаар сайхан жишээ авч тайлбарлаж өгсөн. Хөрснөөс нь эхлэн хэлсэн байгаа. Түүнийгээ оройд нь оргилд нь би төгсгөнө. Тэгэхээр бүх зүйл тодорхой болноо.
За баярлалаа. Дараа дахин уулзъя.

Жич: Орос оронд ховсыг ашиглан далд ертөнцөөс мэдээлэл авч байгаа олон төвүүд бий. Миний хувьд Яков Брюсийн энэ төв Монгол өвгөдийн болоод бусад улс орны үе, үеийн гэгээнтэн мэргэдүүдийн үлдээсэн, өвлүүлсэн мэдлэг, мэдээлэлтэй адил утга бүхий мэдээллүүдийг чинадаас авч байгаа учир би энэ төвийн мэдээллийг орчуулан тавьдаг юм. Үнэн зөв мэдээллийг л бусдад өгөх нь олон янзын эх сурвалжаас мэдээлэл олж авч, орчуулан түгээж байгаа хүн бүрийн анхаарвал зохих гол зүйл гэж би боддог.
Комментариев нет:
Отправить комментарий