Өндөр тэнгэрийн нараар орчлонг аргадах
заяатай
Өрлөг түүхийн үнэнийг тольдон буулгах
зарлигтай
Эрин зууны түүхэнд гэрэлт саран болон
мандсан
Эрхэмсэг хатан эжий дээд-эс таньдаа би
мөргөмү
Бүүвэйн дуугаар тань би таныгаа эргэн
таньж
Бүлээн зөөлөн сэтгэлд тань би элгэмсэн
нялхарч
Бал бурам мэт сайхан үгсэд тань
ухаажин золбоожиж
Бадамласан галын дөлд тань гэрэлтэж би өнгөлөгдлөө
Хуур эгшиглэж, хур үерлэсэн өвгөдийн
хишиг дор
Хувь заяаныхаа төөрөгт эзэн нь болон
би өргөгдлөө
Эжий минь ангир уураг ивлэж, энгэрт
минь садрахад
Эрхсийн туяаг зүрхэндээ наадуулсаар үр
нь тэнхээжлээ
Хайр гэрэлтсэн эцгийн минь царайд
баярын мишээл тодорч
Хан Тэнгэр эцэг зарлигаа буулгаж эзэн
биеийг минь тамгаллаа
Хатуу орчлонгийн үнэний дуучаар энэ
бие минь томилогдож
Хатан заяагаа тулж, арван хоёр их
ертөнцдөө би мэндэллээ
Найрын дугараатай хамт үлгэр, домгийн
эзэд амиллаа
Наран, сарны гэрэл дор түүхийн цагаан
мөр тодорлоо
Намтар баян өвгөдүүд одод хүлэглэн
газардаж
Нартыг эзэгнэх эрин зууны босгонд
эргэн мэндчилж байна
Цадиг түүхийн эгшиглэнт аялгуу цантай
тэнгэрт цуурайтаж
Цахилан дүүлэх галт шувууд аянгын
дуунаар сэрцгээхэд
Цал буурал тэргүүндээ шонхор
дүүлүүлсэн өндөр өвгөдүүд
Цуутай алдрын оргилоос залагдан байж
хөрстөд морилж байна
Цан хэнгэргийн дуунд орчлон хүртэл
цочин дайвалзаж
Цалам, жолоогүй хурдлах хүлэг морьдын
төвөргөөнд
Цалин мөнгөн тэнгэртээ 99 их эзэд
хуран чуулалдаж
Цалигт, галигт, дуу уухайт шашдир
түүхүүд зүг бүрт амилав
Нар нь наадсан тэнгэрээс солонгон
бороо сувдран асгарч
Нарт ертөнц хайрын хөгд нялхарч
үзэмж нэмэн мишээхэд
Саран гуа эжий бүүвэйн дуугаараа
хонгор үрсээ хурайлж
Саруул орчлон уянгалаг айзамд нь
үнэгчлэн зүүдэлж жаргавай.
Комментариев нет:
Отправить комментарий