Монголчууд зөвхөн эх нутагтаа, хөрс дэлхийдээ төдийгүй бидний нүдэнд
харагдах болоод үл харагдах зах хязгааргүй одот орчлонийн уудамд, Хөх Мөнх
Тэнгэрийн орон зайд нүүдэллэж амьдардаг нүүдэлчин ард түмэн.
Тэд олон зуун жилийн турш махан биеэрээ энэ дэлхийд тив алгассан их
нүүдлүүдийг хийж, дэлхий ертөнцийг дайн байлдаан, эрдэм мэдлэгээр бүхэлд нь
жаяглан залж ирснээс гадна, сүнсэн биеэрээ далд ертөнц, билгийн оршихуй,
сүнсний ертөнцүүдээр нүүдэллэн оршиж, орчлон хорвоогийн болох болохгүй зүйлд нь хяналт тавьж,
саар зүйлсийг нь дарж, сайн зүйлсийг нь тэтгэн дэлгэрүүлж явдаг Тэнгэрийн их
засаглагч нар юм. Үүний нэгхэн жишээ нь тамгат улаач үрс дээрээ 99 тэнгэрээсээ
буун ирж, эх дэлхийгээ хамгаалан, төр, нийгмийг цэгцлэн, үрс балчирсаа сурган яваа бидний өндөр өвгөд,
онгод шүтээнүүд юм.
Монгол өвгөд \өвгөдийн ариун сүнсүүд\ нэг Тэнгэрээс нөгөө Тэнгэр рүү, нэг
оршихуйгаас нөгөө оршихуй руу, нэг оддын аймгаас нөгөө оддын аймаг руу, нэг
одон гэрээс нөгөө одон гэр рүү, нэг гаригаас нөгөө гариг руу, сүнсний нэг
хэмжээстээс нөгөө хэмжээст рүү чөлөөтэй нүүдэл хийж, оршихуй ертөнцийг Тэнгэрээр
нь хянаж, удирдаж, чиглүүлж байдаг эрх, үүрэгтэй. Ийм өндөр эрх мэдэлтэй, ийм
гүн үүрэг хариуцлагатай учир монголчуудын боловсрол сансар огторгуйн эрчмийн
орон зай руу, сүнсгэл биес рүү илүүтэй чиглэсэн байдаг. Сорхагтуни бэхи хатны
"Алтан сударт" өгүүлсэнчлэн хүний бие КүЭн 7 биетэй, 9 күэн боловсролтой байна.
КүЭн 7 биед:
Оул бие \махан бие\
Засаг бие
Сэхээрэлт бие
Орон зай бие
Ухаан бие
Оюун бие
Соёл бие
КүЭн 9
боловсролд:
Ир КүЭн боловсрол
Эр КзЭн боловсрол
Өрө КүЭн боловсрол
Дөрө КүЭн боловрол
Бэлгэ КүЭн боловсрол
Өв КүЭн боловсрол
Энэе КүЭн боловсрол
Жа Аай КүЭн боловрол
Жөн КүЭн боловсрол багтана.
Жөн КүЭн боловсрол багтана.
Бодгал буюу махан биеийг Ир
Күэн боловсролоор, эфир
буюу засаг биеийг Эр Күэн, Өрө Күэн боловсролоор, үйлийн үрийн буюу
сэхээрэлт биеийг Дөрө Күэн, Бэлгэ Күэн боловсролоор, астраль буюу орон зай
биеийг Өв Күэн боловсролоор, менталь буюу ухаан биеийг Бэлгэ Күэн боловсролоор, атми буюу оюун биеийг Жа Аай Күэн, Энэе Күэн боловсролоор, будха
буюу соёл биеийг Жөн Күэн боловсролоор тус тус сурган хүмүүнжүүлдэг.
Дөрө КүЭн боловсрол гэдэг бол аливаа зүйлийг өөрийнх нь биеэр туулуулж,
нүдээр нь үзүүлж, чихээр нь сонсгож, биеэр нь үйлдүүлж сургах боловсрол байдаг.
Авьяасыг нь хөгжүүлэх, ур дүйд суралцуулах арга бас энд багтана.
Өрө КүЭн боловсролыг монголчуудад илүү их хамааралтай боловсрол гэж ойлгох
хэрэгтэй. Энэ нь хамтын хариуцлагат малчин ухамсарт сургах боловсрол байдаг. Малчин
хүмүүс байгалаа таньж, шинжих огторгуйч, газарзүйч эрдэмтэй байдаг учир далд
ертөнцтэй харилцах чадвар, зөн совин нь сайн хөгждөг.
Бэлгэ боловсрол гэдэг бол мэдвэл зохихуйд бага наснаас нь эхлэн сургах
боловсрол. Энэ цагт хүмүүс бид амьдралдаа болох, болохгүй зүйлийн хэм
хэмжүүрийг зөрчсөнөөс болж үйлийн үрийн төлөөст ихээр унаж байгаа. Тэгэхээр энэ
боловсрол орхигдсоны үр дагавар нь тэр юм байна. Мөн ухаан биеийг бас энэ
боловсролоор сургана. Эфир биеийг хөгжүүлэхэд чиглэгдсэн их засаг, мэдвэл зохихуйн
эрдэм, ухаан биеийг хөгжүүлэхэд чиглэгдсэн мэдвэл зохихуйн эрдмүүд дотроо
ялгаатай байна.
Орон зай биеийг Өв КүЭн боловсролд буюу 7 дээд эцгийн зөнд сургадаг байжээ.
Үйлийн сүнс орон зай биетэй нягт холбоотой оршдог. Үйлийн сүнсээр бид орон зай
цаг хугацаагаар аялж, мэдээллийг хядбархан олж авдаг. Мөн Акашийн товчоон руу
ордог. Акашийн товчооныг маш их мэдээлэл агуулсан том сервер компьютерүүдтэй
зүйрлэн ойлгож болно. Тийм газрууд дэлхийд хэд хэд бий. Нэг нь л лав Монголд
байдаг. Тийшээ орох эрхтэй хүн тун цөөхөн бий.
Оюун биеийг хөгжүүлдэг Жа Аай Күэн боловсрол бол хамтын хариуцлагат Тэнгэр
боловсрол юм. Тун товчхондоо бол Тэнгэр оршихуйн тухай хэр ихийг зөв сайн таньж
мэднэ, тэр хэрээр оюун бие хөгжинө. Нэг ёсондоо гэрлийн эрдмийг цоо таньж мэдээд Тэнгэрийн 3 хүү төрүүлсэн Алунгоо
\Эл Унь Гоо\ ээжийн гэрлийн эрдэмд суралцана гэсэн үг.
Энэе Күэн боловсрол нь Алтан дээд үнэнд ээжийнхээ үлгэр дуурайллаар үрс нь
дагаж суралцах гэсэн утгатай. Жөн КүЭн боловсрол нь Чингис хааны ОгоуУл зөнд суралцахыг хэлнэ.
Өөрөөр хэлбэл Чингис их хааны минь боловсорсон амь, амьтан, мангдайг ивээн тэтгэн байдаг Наран их боловсролд суралцаж, гэгээрэлд
хүрнэ гэсэн үг юм.
Комментариев нет:
Отправить комментарий